Хайлаастаас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрийн барилгын ажил 90 хувьтай байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих төслийн гүүрийн  барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замын барилгын трассын нөлөөлөлд нийт 113 нэгж, талбар өртсөнөөс 69 нэгж талбарт эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ хийгджээ. Үүнээс 19 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож, 6 айлын газрыг бүрэн чөлөөлөөд байна.

Ажлын явцтай НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр танилцаж “Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын таатай үед авто замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх” үүргийг холбогдох хүмүүст өглөө.

Тус ажлын гүйцэтгэгчээр Мотор сервис ХХК ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.