Дэлхийд чансаагаар тэргүүлж яваа Г.Мандахнарангийн төрсөн өдөр тохиож байна
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.

Гуравдугаар сард Бишкект болсон Азийн АШТ-ий дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ.
Тэгвэл амжиль чансаагаараа дэлхийг өнгөлж яваа, Монгол Улсын долоон удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд гэр бүлтэй бөгөөд эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг ажээ.
Гавьяат тамирчинд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.