Хятад АНУ-тай агаарын зайд сөргөлдөв
Өнгөрсөн Мягмар гаригт /19.08/ Өмнөд Хятадын Тэнгист Хайнан арлаас зүүн зүгт 135 км орчимд үүргээ гүйцэтгэж явсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Р-8 Посейдон онгоцонд Хятадын сөнөөгч онгоц аюултай зайд ойртож ирсэн хэрэг явдал гарсан тухай Пентагон мэдээлсэн байна.  
Нисгэгч нарын мэдүүлэг болон онгоцны радарын үзүүлэлээс харахад 6-7 метер хүртэл ойртож очсон, урдуур нь 30 орчим метр зайд хөндлөн гарсан  ба Хятад нисгэгчийн хийсэн үйлдэлүүд “маш заналхийлсэн   мэргэжлийн бус” байсан гэжээ. Хэд хэдэн удаа онгоцны дээр болон доод талд гарч ниссэн, урд талд гарч өөрийн зэвсгийг харуулж биднийг айлгах гэж байгаа мэт санагдсан гэж нисгэгч нар ярьсан тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Адмирал Жон Кирби мэдээлэл өгөхдөө хэлсэн бөгөөд энэ хэрэг явдалыг Цагаан ордон “гүн гүнзгий өдөөнд хатгалт” гэж үзэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Р-8 Посейдон онгоц


Хятадын Агаарын цнргийн хүчний сөнөөгч онгоц

“Энэ үйлдэл бол мэдээжийн өдөөн хатгасан явдал. АНУ энэ асуудлаар нэн Хятадын засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлсэн” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Бэн Родэс хэлсэн. Мөн тэрээр хэлсэн үгэндээ сүүлийн үед харьцангүй хөгжиж байгаа АНУ – Хятадын өатлан хамгаалах салбарын хөгжилд ихээхэн саад тотгор учруулж болох юм гэжээ:
 
Р-8 урдуур ниссэн Хятадын сөнөөгч онгоц

Харин Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ян Юу Жин Синьхуа агентлагт  мэдэгдэхдээ “АНУ манай улсыг ямарч үндэслэлгүй буруутгаж байна. Манай онгоц ердийн хяналтын нислэг хийж байсан, АНУ-ын онгоцноос ямарч аюулгүй зайд байсан” гэжээ.
 
Өмнө нь 2001 оны 4 сард АНУ-ын 24 хүний бүрэлдэхүүнтэй ЕР-3 тагнуулын онгоцыг Хайнан арал дээр албадан буулгах гэж байгаад Хятадын цэргийн онгоц АНУ-ын тагнуулын онгоцыг шахах үедээ мөргөснөөс болж осолдож гисгэгч нь амь үрэгдсэн хэрэг явдал гарч байсан билээ.
 
Uno
Olloo.mn    
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol xvv 2014-08-25 08:32:09
    China bol amerkiin deerlexej bombogddog jijig uls opon bish xoluup nis
    202.179.11.178
    Мэдэгдсэн Хариулах