Говь-Алтай аймгийн Цогт суманд өчигдөр шөнө 35 настай М савтай шатахууныг устай андуурч халуун тогоондоо хийсний улмаас их хэмжээгээр түлэгдэн хордсон золгүй хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.
Түүнийг Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь хүнд учраас Нийслэлд авчирч цаг алдалгүй эмчлэх шаардлага гарсан учраас тухайн аймагт ажиллаж байсан салбарын сайд энэ асуудлыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэсэн.
Тэгвэл өчигдөр орой 17.00 цагийн үед Улаанбаатарт түлэгдсэн иргэнийг онгоцоор тээвэрлэж ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт авчирчээ.
Түлэгдсэн иргэн М нь гэр бүлийнхээ долоон хүнийг галын аюулаас аварсан бөгөөд өөрөө гүн түлэгдсэн учир хэрвээ хоёр хоног хугацаа алдах юм бол амь насанд аюул учрах байжээ. Тиймээс цаг алдалгүй авчирсан нь энэ аж.
О.Сайхан
Оллоо.mn