Нийслэлийн МАН-ын шинэ дарга хэн болох вэ
Хаврын улс төрийн халуурал намууд дунд ид өрнөж эхэллээ. Ялангуяа МАН дотроо Нийслэлийн МАН-ыг авах гэсэн “тулаан” утгаараа өрнөж, хамгийн хурцдмал байдалд хүрэх шинжтэй.

Эрх баригч намын дуулиант "60 тэрбумын" бичлэгт холбогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд бараг жил болох гэж байна. Энэ хугацаанд эзэнгүй байсан Нийслэлийн МАН-ын хороо удахгүй эзэнтэй болно. Өнгөрсөн хугацаанд хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэгчийн албыг давхар хашиж ирсэн.

Тэгвэл энэ сарын 07-нд Нийслэлийн Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, бага хурлын товоо тогтсон юм. Тэргүүлэгчид бага хурлыг ирэх зургадугаар сарын 07-нд  хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар ярилцжээ. Нийслэлийн МАН-ын хурлаар МАН-ын шинэ дарга тодорно гэсэн үг. 

Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгож, нэр дэвшүүлэх учиртай.
Тэгвэл дараагийн дарга хэн бэ гэсэн сонирхол яах аргагүй анхаарал татаж байна. Олон хүний нэр дуулдаж “цойлохгүй” ч онцгой 2-3 хүний нэр дуулдаж эхэллээ. Гэхдээ энэ бол албан бус мэдээ юм. Тухайлбал, хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Сандуй нарын нэрс дуулдаж байгаа бол МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан хоёр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байгаа юм.

Д.Амарсайханы хувьд цахим сүлжээгээр дамжуулж мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр “МАН 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал миний үндсэн үүрэг.
Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга. Иймд намайг Нийслэлийн намын дарга болно, улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” гэж мэдэгдсэн.
 
Гэхдээ намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг нь намын дотоод ойлголцоос шууд хамаарна. Гэвч УИХ дахь бүлэг шигээ хоёр, гурав хуваагдан талцсан тэдний хэн нь илүүрхэх вэ гэдгээс шинэ намын дарга тодорхой болох нь ойлгомжтой. Энэ хугацаанд хөнжил дотроо хөлөө жийлцсэн байдал нь хурцдаж бүр эвдрэлцэхгүй бол шүү.
Тиймээс ирэх сарын 07 гэхэд Нийслэлийн МАН шинэ даргатай болсон байхыг л харах үлдлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-12 11:06:12
    ёр нь бол Увс хятадын эрлийзүүд л биш байх хэрэгтэй
    202.9.41.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-12 08:34:35
    Olon tavan uggui Cu.Batbold ni deer
    64.119.25.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-11 08:22:28
    Су батболд болох нь зөв дөө
    66.181.190.22
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-11 06:06:15
    энэ бузар шүгэлсэн намд хэн дарга болсон ч нэмэргүй ялгаагүй муу бүхний цуглуулга АРД ТҮМЭН хүлээж авахгүй дахин хууртахгүй
    103.212.117.158
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2018-05-11 05:38:41
    Хэн ч болсон урдах дугуйнуудын нэг өрөөсөн л болно биз,нам нь тийм юм чинь
    66.181.182.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-11 04:40:07
    Су.Батболдыг иргэд хүлээж авахгүй байгаа учир шинэ хүн тавиарай. 2020 онд Батболдтой бол МАН Нийслэлд ялагдана шүү
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • батдэлгэр 2018-05-11 02:36:44
    Зөв бичээч.Амарсайхан татгалзахгүй биз дээ.Амарсайханыг дэмжиж байна.
    66.181.190.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-11 00:55:22
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах