Киевийн албан зөвшөөрлөөр хүмүүнлэгийн тусламж илгээсэнд эргэлзэж байна
НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлд ОХУ-аас суу­гаа байн­гын төлөөлөгч В.Чуркин өнгөрсөн баасан гарагт болсон хэлэлцүүлгийг “Нө­лөөт толины вант улс” киног санагдуулсан гэж дүг­нэсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Төлөөлөгч хэлэхдээ Аюулгүйн зөв­лөлийн зарим гишүүний санааг Украинд үүссэн хүнд хэцүү байдал бус ОХУ-аас Луганскт илгээсэн хүмүүнлэгийн тус­ламжийн авто­машинуудын цуваа зовоож байна гэв.

Тэр­бээр “Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн Украины зүүн нутагт энгийн номхон иргэд амиа алдаж байгааг биш Орос улс буудалцаан болж буй хот, тосгодын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж ил­гээснийг сонирхож байгаа.

Хуралдааны үеэр Орос улс Украины за­саг захир­гаатай ярилцсаны дараа илгээсэн хүмүүнлэгийн тус­ламжийн хүргэлтэд асуу­дал гарахгүй гэдгийг тайл­барласан” хэмээн хэлжээ.

Түүнээс гадна НҮБ-ны Аюулгүйн зөв­лөлд Их Британиас суугаа байн­гын төлөө­лөгч Марк Лайалл Грант “Зөвлөлийн хурал­дааны үеэр гишүүд нэгдмэл байр суурьтай байгаагүй. Оросын зүгээс хууль бус, нэг талыг барим­талсан үйлдэл хийж байгаа гэж эргэлзсэн гишүүн олон байсан” гэж нотолсон аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.