Өнгөрсөн сард өгсөн визний материалын 400-500 нь хуурамч байжээ
Өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Солонгосын визний нөхцөл болон хуурамч материалуудыг шийдвэрлэх чиглэлд эдгээр байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэв.
 
Иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, тус улсыг зорих сонирхолд дөрөөлөн зарим нэг хууль бус үйлдэл гарч байна. Тухайлбал, БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх тохиолдол буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага, цагдаагийн байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар болсон гэсэн үг юм.

Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий програм хангамжийг шинээр нэвтрүүлсэн юм. 

Энэхүү програмаар Төрийн үйлчилгээний цахим машин/ТҮЦ/-аас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, тодорхойлолт авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан бодит байдлыг шалгах боломжтой юм.http://data.ndaatgal.mn:8080/checklav Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолт үйлдэх явдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж буй.
 
 
БНСУ руу зорчих хүсэлт бүхий 900 мянган иргэний материал хүлээж авч байна
 
 
Нийгмийн даатгал хариуцсан дэд дарга Г.Саран “Солонгос улсад манай улсын 30 орчим мянган хүн ажиллаж амьдарч байна. Нийт 300 мянган иргэн сурч, хөдөлмөрлөх замаар зорчсон байдаг. Одоогийн байдлаар 900 мянган бизний мэдүүлэг хүлээж аваад байгаа. Визний мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар мэдүүлэх зөрчлүүд удаа дараа гарсаар байгаа юм. 2017 оны байдлаар сард дунджаар нийгмийн даатгалын цахим лавлагааг 24 мянган иргэн авсан гэсэн мэдээлэл байдаг. Солонгос улсын элчин сайдын яамнаас 2017 онд 890 хүнийн нийгмийн даатгалын лавлагааг манай мэргэжилтэнтэй холбогдож лавласан байдаг. Иймд хуурамч лавлагаа гаргахыг таслан зогсоох үүднээс дээрх нийгмийн даатгалын лавлагааны шинэ программыг шинээр ашиглалтад оруулж байна” гэлээ.
 
Өнгөрсөн сард өгсөн материалын 400-500 нь хуурамч байжээ
 
Солонгосын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу Консул Кил Кан Мүг
“Сүүлийн үед БНСУ-д зорчих хувийн хэвшлийн болон хувь хүний нийгмийн даатгалыг хуурамчаар үйлдэх асуудал их гарах болсон тул бид хамтран мэдээлэл хийж байна. Монгол Солонгос орны харилцаа бэхжиж байгаатай холбогдуулан хоёр орны иргэд ч харилцан идэвхитэй зорчих нэмэгдсэн. Иргэдийн виз мэдүүлэгт хуурамчаар үйлдэгдэж байгаа төрлийг авч үзвэл,
-Нийгмийн даатгалын тодорхойлолт
-Гэрлэлтийн лавлагаа
-Таван сая төгрөг байршуулсан хуулгын мэдээлэл
-Өөрийгөө оюутан гэж хуурсан зэрэг мэдээлэлүүдийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгос улсын Консулын газарт ирсэн 400-500 материал хуурамч байжээ.
Хэрвээ Элчин сайдын яаманд хуурамч материал ирүүлвэл нэг жил болон түүнээс дээш хугацаагаар виз мэдүүлэх эрхийг нь шууд хааж байна. Ялангуяа залуу хүмүүс хуурамч виз мэдүүлэгт өртөн залилуулж байгаа нь харамсалтай. 100 мянгаас зургаан сая төгрөгний хооронд хуурамч виз мэдүүлэг бүрдүүлж байгаа нь ажиглагдсан. Хуурамч материал бүрдүүлэгчид голдуу фейсбүүкээр зараа идэвхитэй явуулж байна. Иймд иргэд та бүхэн манай консулын газартай хамтран ажилладаг найман байгууллагаар үйлчлүүлэхийг хүсч байна. Эдгээр найман байгууллагаас өөр хуурамч газарт хандаж хохирогч болохгүй байхыг анхааруулъя. Визний дугаар дамлан зарагчид виз мэдүүлгийн найман төвд хэд хэдэн дугаарыг түрүүлээд авчихдаг. Түүнийгээ дамлан зарах тохиолдол их байна” гэв.
Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
 
-Өнөөдрийн байдлаар хэчнээ виз мэдүүлдэг газар байгаа вэ. Мөн ийм газруудыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Энэ үнэн үү?
 
-Одоогоор найман газар бий. Виз мэдүүлгийн газрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ сарын 31-нээс өмнө хүсэлтээ ирүүлсэн компаниудыг сонгон шалгаруулна.
 
-Визэнд өөрчлөлт орсон уу. 90 хоногийн аялалын визийг 30 хоногоор дараад байна гэсэн мэдээлэл байна?
 
-90 хоногийн хугацаа хэвээрээ байгаа. Харин зарим хүмүүс “30 хоногийн виз олгодог болсон. Та нарт би 90 хоногийн виз олгоно” гээд худлаа хэлж урхидаад байна. Зарим тохиолдолд 30 хоногийн виз олгох тохиолдол бий.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-11 01:31:12
    МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 3/1 НЬ СОЛОНГОС УЛС РУУ АЖИЛЛАЯ ГЭЭД ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН БАЙНА ДАА. ҮҮНИЙГ ДҮРВЭЛТ ГЭДЭГ ЮМ ДАА.: МАН-ЫХАН 60 ТЭРБУМЫН 65 ХУЛГАЙЧАА...
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2018-05-11 00:19:57
    Huuramch ardchilal hun ardaa hulhidsaar, Udirdagchid ni hulgai,luivar hiij bayjsaar
    172.56.3.30
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-10 10:58:02
    mongoldoo ajil golson hulgaich novshuud.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр !!! 2018-05-10 09:54:04
    Төр засаг л иргэдээ ийм байдал руу түлхэж оруулж байна шүү дээ!!! Эх орондоо хүн шиг амьдрах, ажиллах боломжтой бол юу гэж ингэж байхав дээ!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2018-05-10 08:06:08
    Цахимаар асуудлаа шийдэж байя. Тэгэхгүй бол хэвээр байна
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-10 08:02:58
    Ажил хийсэн юм шиг хэвлэлийн хурал хийгээд л . Иргэд хариас хавирга хугалж ирэхээр явах гэж байхад эсрэгээр ил далд дэмжих хэрэгтэй шүү.
    112.72.14.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-10 07:43:14
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах