С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргав
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллах, үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийн гаргасан байна.
 
 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

 

 

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл:  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.  

Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах  тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа: 

  1. Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж /Батлан даалтад гаргаж/ Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно
  2. С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж /Батлан даалтад гаргаж/ Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.



Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих санал хүргүүлээд байсан ч шүүхээс суллах шийдвэрийг ийнхүү гаргалаа.

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хориод байсан юм.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2018-05-11 03:11:47
    Хүнийг залхаан цээрлүүлэх ёсгүй
    66.181.183.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ШҮҮХИЙГ ТҮҮХ ШҮҮНЭ 2018-05-10 08:10:10
    ЭНЭ Ч УДШ ЗОРИГИЙН НӨЛӨӨЛӨЛ ДӨӨ.
    203.91.116.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 07:53:59
    Шудрага ёсон алга монголд.
    64.119.17.228
    Мэдэгдсэн Хариулах
  • За за  2018-05-10 07:30:12
    За ядаж энэ тансаг улсуудыг Монголд нь ясыг нь цайлгах хэрэгтэй. Бүх насаар нь хориг тавих юмсан.
    64.119.22.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Шүүх сайн байна!!! 2018-05-10 07:05:19
    Шүүх овоо шдээ! Алийн болгон прокурорт дөрлөгдөж явах вэ! Баяр, Сбилэг нар буруутай бол шалгаж тогтоогоод шийтгэх л хэрэгтэй! Хорьж сүржигнэх нь чухал биш!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-10 07:04:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах
  • pizduu 2018-05-10 06:44:10
    pizdu
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах