Г.Мандахнаран дэлхийн чансааг өнгөлсөн хэвээр

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.

Гуравдугаар сард Бишкект болсон Азийн АШТ-ий дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ. Тэгвэл Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр үлдэж, үлдсэн нь чансаа буурав.

57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 57 кг-ын жинд 32 оноотой аман хүзүүдэж, Лувсандоржийн Төртогтох 92 кг-д 27, Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д 35 оноотой гуравдугаар байрт бичигдлээ.

Манай хойд хөрш ОХУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд хүч түрэн орж ирэв. Мандахаа гавьяат болон 125 кг-д АНУ-ын Ник Гвяздовски нараас бусад бүх жинд Оросын бөхчүүд чансааг тэргүүлж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolian wrestling federathion 2018-05-10 05:12:21
    Зулаа чи ямар мундаг юм бэ
    112.72.14.208
    Мэдэгдсэн Хариулах