А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аварга болов
Энэтхэг улсын Удайпур хотноо энэ сарын 01-06-нд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр оролцож, Азийн аварга боллоо. 
 


Тэрбээр М1 ангилалын -120 кг-ийн жингийн гурван төрөлд нийт 740  кг  жин өргөж, аваргын алтан медалийн эзэн болсон бол энэ жингийн мөнгөн медалийг Казакстаны тамирчин, хүрэл медалийг Ираны тамирчин тус тус хүртжээ. 
 



Ахмад А.Отгонбаяр нь тэмцээний таталтын болон шахалтын төрөлд тус бүр 230 кг жин өргөж алтан медаль, суултын төрөлд 280 кг жин өргөж, алтан медаль хүртэн, пауэрлифтингийн М1 ангилалын -120 кг жингийн аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-10 05:02:59
    энэ терлийн спорт сайн хегжсен хоер орны тамирчыг ардаа орхижээ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах