Улаан номонд орсон Зантахай загас Балжийн голоос олджээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгааллалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-8-нд тус газрынхаа “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалтаар ажиллажээ. Энэ үедээ Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газарт Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг бүртгэсэн байна. Тус загасны биеийн урт нь 23 см байсан гэнэ. Мөн энэхүү загас нь 2013 онд тус голын эрэгт үхсэн байсныг нь олж байжээ.

Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээллэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг ажээ. Учир нь тархацын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол зэрэг цөөхөн газар байдаг юм байна. 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос баригдсанаар Монгол Улсад анх бүртгэгдэж байжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зант 2018-05-10 11:34:48
    Хулгайгаар бариад хоол болох эд биш хэхэ. Угаасаа олдоод байх юмгүй Балжийн голд байдаг биз дээ.
    202.9.40.43
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-10 05:00:54
    орон нутгийнхан сайн нууж байхгуй бол боажя ын хулгайчид барчихна шуу энэ яам газрын наймаа модны болон ангийн хулгайн уур уурхай менеесее мен шуу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах