“100 айл”-ын ил задгай худалдаа эрхлэгчид газраа чөлөөлж эхэллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явууллаа.

Тус хяналт шалгалт энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд 376 аж ахуй нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдлийн хугацаа тавдугаар сарын 9-ний 10.00 цагт дууссан.

Одоогийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, 1 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэсэн байна.

Цаашид шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павильон байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах , зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авах юм гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2018-05-10 06:13:42
    100 айл үнэхээр хэцүү газар шүү дээ. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай суругуль, цэцэрэлг байдаг мөрөтө маш олон жил замбараагүй байсан хэвээрээ.
    66.181.181.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-10 05:55:24
    худлаа сонгууль гэж болохгүй улсуудыг аргадсаар байгаад даварсан улсууд их болсон зарим үед төмөр нүүр гаргаж улс орноо цэгцэлнэ бид сайн үйлсийг ямагт дэмжинэ ...
    66.181.190.22
    Мэдэгдсэн Хариулах
  • кк 2018-05-10 05:11:47
    Зөв зөв
    124.158.77.204
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-10 04:54:07
    ямар ч гэсэн зев арга хэмжээ зориглон хийж байгааг дэмжих хэрэгтэй бат уул зоригийд хар малгай мартсан гэсэн цагаан саарал болчихсон зурагтаар гарч байх юм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-10 04:38:40
    Төр төмөр нүүрээ гаргахаас яахав гэхдээ 5-10 жилийн төлөвлөлт гэж улсад алга аа зөвхөн сонгуулийн 4 жилээр анх хэн зөвшөөрсөн одоо яагаад гм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах