“АПУ”-гийнхан Богдын музейн хамгаалалтын бүсээс савраа тат
Үүх түүхээ мэддэггүй, дээдэлдэггүй, хайрладаггүй ард түмэн түүхээ ул мөргүй устгадаг гэдэг. Одоо бүр түүхэн дурсгалт газрыг хууль бусаар эзэмшихээр их мөнгө, эрх дархаараа айлган сүрдүүлж авдаг, тусгай хамгаалалттай газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьдаг үйлдэл их гарч байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд "АПУ ХК" хууль бусаар газар эзэмшиж, эдүгээ шоу цэнгээний зориулалттай асар барих зэргээр дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрчээ. Богд хааны ордон бол агуу түүхтэй Монгол Улс дахь цор ганц хааны ордон. Бид хайрлаж, хамгаалахгүй тэмцэхгүй бол өөр хэн хайрлаж хамгаалах билээ.

Энэхүү хууль бус үйлдлийг Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар энэхүү хууль бус үйлдлийг ихэд шүүмжилж эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр “АПУ гэдэг архины үйлдвэрийнхэн, энэ даварсан үйлдлээ больсон нь дээр байхаа. Манай нагац өвөө Өвөрхангайн хүн. Яг энэ ордныг хамгаалж байсан хүний хүү гэдэг юм. Гамин тойрч байгаад буудсан сумны ором нь энэ байна гээд гаднах хашаан дээрх сумны ором харуулдаг байлаа. Түүхээ бүү март монголчуудаа, мартвал та нарыг түүхийн хатуу шүүх үеийн үед дагаж яваад үр удмаас чинь ял асууна. Бүү март. Одоо энэ шунал тачаал элдэв ашиг хонжоо хайсан үйлдлээ жаахан татвал яасан юм бэ, баячуудаа. Та нарын өмнөх үеийн чинь туулж өнгөрөөсөн түүх гэж юм бий, та нарын дараа үед чинь амьдрах улс орон чинь, байг гэхэд үр удам чинь бий. Их Чингис хаан дэлхийг хураачихаад явахдаа нэг л дээлтэй явсан юм гэнэ билээ. Тэр дээл нь одоо бидний амьдарч аж төрж буй Монгол Улс. Тасарсан хэлхээг залгасан нь Богд гэгээн юм шүү. Энэ орчныг ариун тансаг байлга. Хотын захиргааны хэдэн нөхөд үүнд анхаарлаа хандуул. Мөнгөнд бүү оосорлуул. Түүхээ бас ирээдүйгээ бод” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Урсгалгүй ус ширгэж, тэмцэлгүй ард мөхдөг хэмээх өвгөдийн үг бий. Түүх соёл, өв уламжлалаа дээдлэгч хүн бүр тэмцэхгүй бол соёлын өв энэ мэтээр шоовдорлогдсоор устаж үгүй болох нь. 
Тиймээс "АПУ ХК"-ийнхаан түүх соёлын өв рүү дайрсан савраа тат, түүхэд  харшилсан бусармаг үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Эцэст нь хэлэхэд бидэнд түүх соёл хэрэгтэй юу, баар цэнгээний газар хэрэгтэй юу гэдгийг тунгааж бодож үзээрэй.


О.Сайхан
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-31 01:14:56
    Батхүү одоо цадаж ханасан баймаар юмаа яасан ч муухай шунал,тачаалалтай байдаг бэрд бэ
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Oonoo 2018-05-17 06:08:24
    Шунал хэтэрвэл шулам гэдэгдээ. Үүх түүхээ хүндлэхгүй бол үр хойчдоо яаж дурсагдах вэ??????
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнгэр 2018-05-13 16:18:19
    Би тэнгэр шүтээнтэй монгол хүн байнаа. Хулгайчуудаа. Дээдсийн ариун газраас хумслагчид та нарыг удам судар тасарна даа. Ханаж цаддагүй, мунхагийн туйлууд аа.
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
  • batyev 2018-05-10 21:19:05
    хоёр танхимтай парламент гэж юугаа донгосоод байгаа юм бэ бас л нэг идэж уусан новшнууд нэмэгдэнэ
    150.129.140.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-10 12:36:42
    АПУ Батхүү гуай ард түмнээ архин далайд живүүлж сүүлдээ бүр архиныхаа шилэнд Монгол үндэсний хувцас өмсүүлээд л яана даа яана.
    112.72.14.72
    Мэдэгдсэн Хариулах
  • СС 2018-05-10 09:43:36
    Шунал нь хэтэрлээ.
    112.72.14.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 07:54:38
    APU г тэнгэр ниргэнэ дээ. Шуналын ТУЛМУУД....Савраа татааааа
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Цадахаа мэпдэггүй гахайнуудад 2018-05-10 06:50:48
    Хутагт мэлмийдээ тольдож байгаа нь лавтай. Буурийг нь сэндийчээд байгаа гахайнуудын гэдсийг нь хага татахаа ч харин нэг чадах байх аа
    112.72.14.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Fanat 2018-05-10 06:32:27
    ХӨЛБӨМБӨГ ҮЗЭХ АСАР БАРИАД Л БУЦААГААД ХУРААЧИХНА ШД. ӨМНӨ НЬ 2010, 2012 ОНД ЭНД АСАР БАРИАД ҮЗЭЖ Л БАЙСАН ДАГ. ХУДЛАА СҮР ЦАРАЙЛААД
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-10 12:22:47
      Асар барихад тэгээд газар ухаж бариад байдаг бил үү?
      64.119.21.62
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-10 05:56:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-10 05:46:47
    Батхүү савраа тат!!!!!!!!!
    112.72.14.75
    Мэдэгдсэн Хариулах
  • erdene 2018-05-10 05:35:41
    Bathuu guai! Bogdiin ordonii gazraas avahgui bol "uhlee uy?",Baigaliin tuuhiin muzein gazraas humsalj zogsool ajilluulj bna gesen unen uu??
    202.179.26.230
    Мэдэгдсэн Хариулах
  • батхүү 2018-05-10 05:19:06
    Бат хүү одоо болимоор юм аа идэж хандагүй юм уу ТӨР засаг байдаг юм бол одоо араг хэмжээ авмаар байна шүү шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
    202.179.26.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 04:20:08
    Музейн захиргаа, хотын захиргаа, газрын алба бас л хахууль, АПУ-гийн архинд унаа юу. Хүн ардыг хордуулагч ЙПУ шатаасай
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-05-10 05:47:41
      APU shataasai, dampuuraasai. suireesei
      112.72.14.75
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-10 03:26:49
    Хот төлөвлөлт муу газарын наймаа Үндсэн хуулиндаа параламентаа 2 тахимтай болгох ганц гарц л үлдлээ энэ үед ард түмэн төрд хяналтаа тавина
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах