Бичиг баримт хуурамчаар үйлдэж бусад виз мэдүүлэгчдээ хохироогоод байна
Сүүлийн хоёр сарын хугацаанд БНСУ-руу виз мэдүүлсэн 100 хүний 90 нь татгалзсан хариу авч байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл одоо визний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж баримт бүрдүүлж байгаа учраас Элчингээс монголчуудыг чангалж эхэлжээ.
Ер нь Солонгосын визний нөхцөл чангарсан гэнэ. Тиймээс виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн байна.

Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий. Гэвч виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.