Ц.Нямдорж ТЕГ-т дуудагдаж очсон ч байцаалт өгөөгүй явжээ
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өчигдөр орой 16.00 цагийн үед Тагнуулын ерөнхий газраас байцаалт авахаар дууджээ.

Ямар асуудлаар байцаалт өгсөн, мөн УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эхийн хүрээнд байцаалт мэдүүлэг авсан асуудлаар албаны эх сурвалжаас асуухад “Хуулиараа байцаалт авах эрхтэй. Цагдан хорих, хэрэг үүсгэх эсэх асуудал яригдсан тохиолдолд л УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн асуудал яригдана. Түүнээс байцаалт, мэдүүлэг авах эрх бол нээлттэй” гэсэн юм. 

Тэгвэл түүнийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан эсэх асуудлаар нь дуудаж байцаалт авах гэсэн боловч тэрбээр байцаалт өгөөгүй гараад явсан гэнэ. Тэрбээр “Та нарын дуудсанаар чинь ирлээ. Гэхдээ байцаалт өгөхгүй” гэж хэлжээ.

Сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх хэрэгт ТЕГ-аас шалгалт хийж, Нийслэлээс прокурорын газраас гүйцэтгэх ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчдыг яллагдагчаар татсан талаар мэдээлэл хийсэн юм. Гэхдээ энэ мэдээлэл бүрхэг бөгөөд ямар байгууллагын хэн гэдэг сэтгүүлчийг тагнасан, чагнасан нь тодорхойгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл “би тагнуулсан, дарамтлуулсан” гэх сэтгүүлч гарч ирж, эрх ашгаа хамгаалуулаагүй байгаа юм. Тэгэхээр зохиомол хэрэг ч байж магадгүй хэмээн хардаж буй.

Ер нь сүүлийн үед Ц.Нямдорж сайдыг унагаах гэсэн ажиллагаа хүчтэй явагдаж байгаа гэж хэлж болно. Үндсэндээ улстөрийн тавилттай ээлжит жүжгийн гол “бай” нь сайд болсон юмуу даа гэж харагдахаар.

Түүнийг хууль хүчнийхний салбар хариуцсан сайдынх нь хувьд С.Зориг агсны хэрэгтэй ч холбогдуулан буруутгаж эхэллээ. Яагаад гэвэл УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо сайд Ц.Нямдорж руу их дайрсан өнгө аястай мэдээллийг хийсэн юм. Түүнийг хавтаст хэргийг хууль бусаар олж авсан уншсан гэж ярьсан.

Тэгвэл энэ мэдээллийг өчигдөр сайд өөрөө няцаажээ. Тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалтай танилцаагүй. Уг хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нар асар их дарамтан дунд ажилласнаа ярьсан. Энэ тухай тэмдэглэлүүд тагнуулын байгууллагад хадгалагдаж байгаа. Шүүх хурал ийм байдалтай болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллага толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Г.Эрдэнэбат бол прокурор ч биш. Их сургуулийн багш байж байгаад танил талаараа ерөнхий прокурорын орлогч болчихсон. Мэргэжлийн үүднээс харвал их инээдтэй зүйл ярьсан. Жишээ нь Б.Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл Б.Булганыг яллагдагчаар татаж байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Энэ хэргийн хамжигч юм бол яагаад олон сар хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгочихоод одоо яллагдагчаар татаж байгаа юм бэ. Энэ нэвтрүүлгийг үзээд харамссан. 1937 оны үйл явдал амилах гээд байгаад харамсч байна. Монголд энэ мэт адал балмад явдал гаргуулахгүйн төлөө байдаг бүхнээрээ дэнчин тавина. Намайг замаасаа зайлуулах нь зарчим хүний хувьд нэн тэргүүний асуудал болоод буй учраас сүрдүүлж байх шиг байна” гэж ярьсан.

Үүнээс харахад сайдтай прокурорын байгууллага дайсагнаж эхэлсэн мэт харагдаад байна. Яагаад гэвэл прокурорын байгууллага салбарын сайдын чиг үүрэгт хамаарахгүй дээрээсээ босоо удирдлагатай болохоор мэдээлэл хийж байгаа прокурорууд сайдаас айхгүй, айх ч эмээх ч хэрэггүй юм. Яагаад гэвэл ард талд нь найдвартай “хамгаалалт” байгаа учраас тэгж хамаагүй халдаж байх шиг. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТӨР 2018-10-02 10:41:18
    XA ХА ГАНЦ ШУДАРГА ХҮН ГЭНЭЭ ЭЛЭГ ХӨШӨӨЧИХЛӨӨ АХ ХА ХА
    203.217.139.226
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 03:05:07
    Монголын төрд байгаа ганц шударга хүнийг хэлмэгдүлэх үйл ажиллагаа эхэллээ дээ. Ард түмэн таны талд
    202.179.31.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 09:55:01
    Нямдоржийг прокурортой нийлж дарамтлаад ч үнэнийг гуйвуулж чадахгүй шүү Мөнхбаясгалан авгай.
    64.119.24.143
    Мэдэгдсэн Хариулах
  • batua 2018-05-11 04:33:45
    нийгэмд зөв мэдээлэл хрэгтэйд нийцсэн байх шигээ
    64.119.27.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-11 01:39:05
    МЭНГЭТ ЯАГААД Л САНДРААД БАЙНА. АА НЭГ Л ХУДЛАА СҮРЖИН ЮМ ЯРИАД Л ЯВААД БАЙГАА НӨХӨР ДӨӨ. ХЭРЭГ УНШСАН ЮМ ШИГ Л ЯРИАД БАЙГАА ЮМ ДАА.
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэг 2018-05-10 13:18:51
    Мэнгэт яагаад онц ихээр гэнэт сандраад унав. Захиалагчийн хамжигч юм биш биз?
    66.181.182.196
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-10 12:20:41
    Зоригийн аллага ,Эрдэнэтийн асуудал,Отгонбилэгийн үхэл,Нямдоржийн байдал,Магадгүй Бат-үүлийн малгай,
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-10 12:15:19
    Монголын улс төрд нямдорж шиг шударга, эрэмгийн хүн байхгүй, энэ хүнээ ард түмэн дэмжинээ. Прокурорууд тарвага женко .2-ын заавраар явахаа боль хэлмэгдүүлэгч
    202.179.26.71
    Мэдэгдсэн Хариулах
    • Т 2018-05-10 13:20:04
      Эрдэнэтэд хvvгээрээ 42 сая ам долларын шахаа хийж менге авсан хvн шударга уу????
      66.181.182.196
      Мэдэгдсэн Хариулах
  • Жудаг 2018-05-10 08:17:45
    Одоо цагт Нямка шиг шудрага хүн ховор болсон,тиймээс зарим хүмүүсийн нүд нь хорсоод, нойр нь хулжаад хэцүүхэн байгаа бололтой.Битгий няцаарай танд амжилт хүсъе...
    103.26.193.60
    Мэдэгдсэн Хариулах
  • , 2018-05-10 07:11:04
    Нямка зөв! Бат-Үүлийн сүүлийн нийтлэлийг уншаарай! Яг л хэлсэн байна! Прокурор прокурор биш болжээ! Тагнуулд ийм хэрэг падгүй!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2018-05-10 06:34:11
    Баттулга бгаа.Ерөнхийлөгчийн эрхийг бүр хумих хэрэгтэй.УИХ даа бүх эрхийг нь өгөө
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 06:31:59
    Бие биенйхээ ажлыг үгүйсгэх юм.Хүний ам насар тогод ч байгаа юм шиг.Цензургүй яриа нэвтрүлгс арай ч хүн алаагүй хүмүст хуулн дээд ял өгөгүй юм б/на гэж итгэсэн....
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-10 06:15:11
    AVILGALD IDEGDEED YLZARCHIHSAN TERBUMTAN PROKUROR SHUUGCHIDTEI MONGOL SHUDARGA UNENG DEEDLEH N BUU HEL YRIAD CH HEREGGUI BIZDEE.
    203.59.159.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-10 04:58:48
    МАНАНг дэмжээд байгаа хулгайч луйварчид зайлаарай Нямдоржыг дэмжиж байна
    150.129.140.209
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-10 04:33:07
    нямдорж гуайгаас залхаж байна шдээ авж болохгүй хаяж болохгүй юм яриадл өчнөөн жил сайд хийлээ дээ
    150.129.143.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-10 04:10:35
    Ц.Нямдорж гэдэг бурхи ийм болчимгүй алхам хийхгүй ээ???... Харин хилмэгдүүлэх гээд л янз бүрийн байдлаар энэ хүнийг оролдоод байгаа юм бишүү???....
    180.149.78.75
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-10 04:02:16
    Bid uchraa olhoo bailaa, er ni hen ni altsiimbe ... dandaa show
    66.181.161.112
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-10 03:57:30
    ene huniig arai l borooloh yumaa. ooriin chadlaaraa l yarij helj yavna.oor yamar hun ingej yarij, helj yavaa yum be
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • huyag 2018-05-10 03:49:44
    Nyamdorj guan shouddag hereg uuriinh n esreg shogloom bolohn dee
    202.9.40.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 03:19:20
    Элбэг, Бат-үүл 2 хэрэг нь илрэх гээд янз бүрийн зохиомол дайралтууд хийж бна даа. Элбэг шүүх прокурорыг өөрийн хүмүүсээр бэхжүүлсэн хүн!
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-10 03:12:24
    hulsnii comentchid. odoo bolson yavdlig Nyamka sur asuudal bolgoj tailbarlna bizde
    43.242.243.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-10 02:45:06
    Одоо цагт шудрага үнэнийг хэлээд байгаа нямдоржийг ард түиэн хамгаалан тэмцэнэ монгол төр утгаа алдаж эрх мэдэлтэн бүхэн их мэдэгч болсон учраас ийм байгаа
    112.72.14.113
    Мэдэгдсэн Хариулах
  • ghmjg 2018-05-10 02:39:43
    uuntei holbootoi hereg bolohoor zohiomol hereg boldog busad humuus holbogdohoor jinhene hereg boldog yanadaa
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • NYAMKA ORIG 2018-05-10 02:19:24
    NYAMKAAG ZUGEER ORHIOROI
    182.16.234.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-10 02:14:21
    Nyamdorj guaig oroldohoo boliul yaasiin, ichsen hun hun alna gedeg boloh ni uu TEG
    66.181.189.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Галаа  2018-05-10 02:02:57
    Хахир яхир өвгөн бууж өгөхгүй байхаа....
    66.181.160.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-10 01:59:33
    Bolj bgaa zuiluud Elbegdorjiin ued, tuunii taliin nuhduudiin l hiisen ajil gej haragdaad bgaa. Zorigiin heregiig zuv l shiidsen yum bol yuundaa ingej sandrav
    66.181.189.62
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD TUMEN 2018-05-10 01:59:02
    Монголын шударга эр зоригт аавын хөвгүүдийг үеийн үед гадаад улсын гар хөл болсон хогийн новшнууд дарж ирсэн түүхтэй. Нямдорж бол тэр даравч далдайж яваа эр мөн...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-10 01:46:14
    Elbegdorj Enxbold boliochee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах