Багш нар сурагчдынхаа шүдэнд анхаарч эхлэв
Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт бичигджээ.
Амны хөндийн өвчлөл нь зүрх, судас, бөөр, хоолойны ангина гэх зэрэг өвчний суурь болдог. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76 хувьтай байгаа нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээ хангалтгүй түвшинд байгааг харуулж буй юм.

Тиймээс салбар яамнаас “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна. Мөн Нийслэлийн багш нарт амны хөндийн эрүүл мэндээр сургалт зохион байгуулж байна. Одоогоор 2400 гаруй багшийг сургалтад хамруулжээ. Ингэснээр багш нар сурагчдад болон тэдний эцэг эхэд амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүдээ зөв угаах, дадал хэвшил олгох мэдлэгтэй болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.