ЭТТ: Ирээдүйн өв сангаас нэг иргэнд 300,000 төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар бэлтгэсэн саналуудаа танилцуулав.

Компанийн зүгээс иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал бэлтгэсэн бөгөөд эхнийх нь ЭТТ ХК-ийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах, үүний тулд 300 орчим сая м.куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай юм байна. Гэсэн ч компани 2017 онд 47 сая м.куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй юм байна.

Тэдний санал болгосон нөгөө хувилбар нь, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж судалжээ. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг сонссоны дараа Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд баялгийн хуваарилалтын асуудлыг их хөндөж байгааг сануулж, иргэдэд ногдол ашиг тараах боломж байгааг сайшаав.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа болоод удахгүй УИХ-д энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ.

Энэ хуулийн төсөлд ЭТТ ХК-ийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар гарсан аливаа саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-05-11 12:55:16
    Одоо бид яах вэ. Ийм лаларуудыг толгойдой гаргасан.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2018-05-11 05:01:05
    Haha goyoo goyo, 15 shil arhinii mongo, tsetserlegiin 1 saryin mongo. Taraagaad tsatsaach, hulgainaasaa huvaalts
    112.96.198.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Bagsh nariig ni sajruul 2018-05-10 17:21:12
    Hereggui ee mungu taraaj eruusuu hereggui harin ter taraakh baisan munguuruu huduu oron nutagt hotiin alslagdsan duurguuded surguuli, tsetserleg bari.
    151.159.19.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-10 06:02:01
    худлаа шоудахаа болиоч дээ эхлээд энэ компаниа хөл дээр босгоод дараа нь ашиг өгнө гэсэн биз дээ нүүрсээ баяжуулж ашиг өгье
    66.181.190.22
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ 2018-05-10 04:57:38
    ИРГЭН БҮР ТЭГШ ХУВЬ ХҮРТЭХ ЭРХТЭЙ , ТЭР ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД АВАХ АВАХГҮЙ НЬ ИРГЭДИЙН ЭРХ БОЛОХООС ХЭН НЭГ НЬ БУСДЫН ӨМНӨӨС ДУУГАРАХ ЭРХ БАЙХГҮЙ !
    66.181.160.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-10 02:36:55
    Энэ мөнгийг энэ жилдээ тараах буруу Төмөр замаа тавьж үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байх. Төмөр замынбүтээн байгуулалтаар ажлын байр нэмгдэнэ...
    202.21.112.37
    Мэдэгдсэн Хариулах
  • жамбаа 2018-05-09 15:00:43
    ирээдүйн хөгжлийн сангаас мөнгө тараах буруу хүүхдүүдээсээ сааж амьдрах дээрээ тулаагүй байна ашигтай ажилаад өгнө биз дээ харин хурдан зах зээлд хурдан гаргах ...
    112.72.14.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2018-05-09 14:41:59
    Чиний компани нээлттэй бол ажилчиддаа ашигаа хуваагаач харин үүнийг хийх нь юу л бол нөгөө дундчуудын давхарага үгүй байгаа үүнтэй холбоотой юу а, худлаа поп,п ...
    49.0.213.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Bts 2018-05-09 13:35:09
    mungu uguhuu urital bolgolgui hangaltai tsalin uguh ajliin bairtai bolgoj, uursdiinhun hudulmuruur amidrah bolomjiig burduulj ugvul uls maani hugjih boluu!
    107.77.70.52
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАР ШОО 2018-05-09 13:25:46
    Ээ боль л до ийм арчаагүй тэжээлийн мал мэт миний монголын ард түмнийг алаад бай л да зорих зорилготой улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байлгал да.
    64.119.17.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv duu!! erunhiiiljugch todorhoi sanal  2018-05-09 10:49:32
    erunhiilugch zuv sanaa gargaj baigaa!! demjih xeregtei!!
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-09 10:27:56
    oigomjgui uglug .tolgoinuudaa ajilluuldaa erhemuudee.yandaa monjoloo....
    64.119.20.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-05-09 10:13:44
    ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН НООГДОЛ АШГИЙГ АВЧ АРД ТҮМЭНД ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ОЮУ-ТОЛГОЙГООС МӨН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНИЙ ЗӨРҮҮГ АВЧ ТАРААХ ХЭРЭГТЭЙ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • bazar 2018-05-09 10:05:48
    yun mungu taraah ve! 2011-2016 oniig sana 300 mynga taraagaad yalaa ediin zasag hymarsan hervee mungu bga bol tavan tolgoigood nemuu urtug shingesen uildver bar...
    202.179.26.250
    Мэдэгдсэн Хариулах
    • жамбаа 2018-05-09 15:01:41
      яг зөв
      112.72.14.107
      Мэдэгдсэн Хариулах
  • mongol yalna bas neeree ain 2018-05-09 09:55:14
    huuee yun mungu taraah ve. tiim mungu baigaa bol emneleg bari l daa, esvel utaagaa arilga l daa. bie biee davj diileh gej baigaa yum shig.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 09:46:14
    Баялгын сангаа бий болгож үржүүлж ард түмэндээ мөнхийн үр ашиг бий болгоё, Зика, Женко 2 -т дахин улс орон, эдийн засагаа сүйтгүүлж огт болохгүй шүү,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг Монгол Ялна!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-05-09 09:32:12
    Зайл муу Женко! Арай гэж эдийн засаг голдиролдоо орох гээд ядаж байхад мөнгө тараана ч гэх шиг тэрнийхээ оронд Эмнэлэгээ барь! Үйлдвэрүүдэд хөрөнгө оруулаачдээ...
    45.117.35.6
    Мэдэгдсэн Хариулах
  • чацга мандтугай 2018-05-09 09:12:52
    популизм мандтугай 300 мянгаар 1 сайн бардаакдаад дуусгая байз.
    202.179.24.96
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2018-05-09 09:06:40
    Тавантолгой дээр баяжуулах үйлдвэр барих, боломжтой бол цэцэрлэг,сургууль барих ажил хийгээчээ. Энэ чинь ард түмэн ашгаа хүртэж байгаа нэг хэлбэр шүү дээ.
    202.131.236.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-09 08:54:12
    UG N UUL UURHAID HEREGTEI BARAA MATERIALIIN UILDVERIIG JIJIG GELTGUI ENE MONGOOR BARIAD IRGED EE AJILTAI L BOLGOVOL.....
    106.68.39.254
    Мэдэгдсэн Хариулах
  • bolichooch 2018-05-09 08:48:39
    khulgaichuudaa khalamj nereer belen mungu taraakhaa boliochee niigmiig ulam l yaduuruulaad uursduu pendiitlee targalaad baikhiin
    122.201.23.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2018-05-09 08:23:15
    За, ганц шил ганзай авч ууя, байз!
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 08:14:44
    Аль нэг сангийн хуримтлагдсан мөнгөнөөс ногдол ашиг тараах бол хууль бус үйл ажиллагаа. ЭТТолгойн цэвэр ашгаас ногдол ашиг тараах ёстой.
    66.181.165.216
    Мэдэгдсэн Хариулах