Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж чиглэлийн замыг өнөөдрөөс хаана
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул өнөөдөр орой 22:00 цагаас ирэх есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Энэ хугацаанд нүхэн болон жаазан гүүрийн ажил, жаазан гүүр рүү орох гарах замын ажлыг  хийж гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар нийт төслийн ажил 36 хувь, шинэ гүүрийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цаг агаарын болон бусад хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан ажил саатахгүй бол шинэ гүүрийг Улсын их баяр наадмаас өмнө, нийт бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.