“Дэлхийн мисс”-т оролцох гоо бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ
“Miss World 2018” тэмцээний тов зарлагдаж, энэ жил 11-р сарын 9-нд БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ. Тиймээс Дэлхийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэлсэн байна.

Урьдчилсан шатны шалгаруулалт зургадугаар сарын туршид үргэлжлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдах юм байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаваргүйгээр оролцох боломжтой. Оролцогчдын бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг хүргэж байна.

Бүрдүүлэх материал

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг

Дашрамд дурдахад, дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг хамгийн өндөр рейтингтэй тэмцээн болох “Miss World” 2017 онд АНУ-ын Вашингтон хотноо, харин 2017 онд БНХАУ-ын Саньяа хотноо болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг болон Ц.Энхжин нар “People’s Choice Awards-г тэргүүлж, шилдэг 11 болон 15-т шалгарсан билээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.