Өнөөдөр түүхт Ялалтын баярын өдөр
Аугаа эх орны дайны ялалтын баяр өнөөдөр тохиож байна. ЗХУ-ын арми нацистын Германы армийг бут цохиж дэлхийд энх тайван тогтоож чадсан билээ.  Түүхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илүүтэй сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.

Улаан талбайн ёслолын сүрт жагсаал энэ баярын өдрийн гол утга учир. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн зарлигаар ялалтын баярыг ОХУ-ын арав гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлдэг болсон. Тиймдээ ч сvр жавхлан, оролцогчдын тоо, хэмжээгээр маш өргөн хvрээнд болдог билээ.

Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас "Хувьсгалт Монгол" танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг  шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, "Монгол ард" гэсэн бичигтэй "Ла-5" сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ.

Дайны жилүүдэд  Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор  Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2018-05-09 20:39:20
    Tiimee bid Mongoliin ard tumen tuunii yaruu aldart Ardiin armi hamt yalaltand hursen yum
    81.11.189.153
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 11:05:53
    Оросын ард түмэнд аугаа их ялалтын баярын мэнд хүргэе!
    103.14.38.2
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxx 2018-05-09 05:22:55
    Augaa ikh Orosin ard tumend Yalaltin bayarin mendiig devshuulie. Khun torolkhtoniig fashizmin takhlaas avran khamgaalsan bayarin odriig martakh uchirgui
    203.217.139.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-09 04:51:06
    Баярын мэнд хүргье,
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • EMEE UVUU NARTAA BAYRLALAA 2018-05-09 04:26:47
    армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. GEDEG ...hmmm. YU BICHIJ BAINA DAA ZALUU MIN. Bidnii uvgu deedes ene yalaltand YAH ARGAGUI OROLTSON UM SHUU. ...
    182.16.234.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 03:47:53
    Фашист Герман, Империалист Японыг бут цохисон түүхт ялалтын өдөр тохиож байна. Орос ах нартаа баярын мэнд хүргэе.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах