“Таны карт, таны тасалбар” аяны эхний хоёр азтан хөлбөмбөгийн ДАШТ үзэх батламжаа гардан авлаа
ХААН Банкнаас хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан орон даяар зарласан “Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны эхний хоёр азтан 05-р сарын 05-ны Бямба гарагт  МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.  

“Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэх азтай  харилцагчдаар тодорсон Улаанбаатар хотын харилцагч Ю.Энхбат, Г.Магнай нар батламжаа гардан авлаа.  Ийнхүү дэлхий нийтээр чих тавин, амьсгаа даран хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэж, хөлбөмбөгийн гайхалтай тоглолтуудыг цаг алдалгүй үзэх эрхтэй болсон харилцагчиддаа баяр хүргэе.


 
Аяны хүрээнд ХААН Банкны бүх төрлийн ВИЗА картаа ашиглан ХААН Банкны карт уншигч ПОС машин дээр 300,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийсэн эсвэл гадаад улсад картаараа 300,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийсэн бүх харилцагчид тохиролд оролцох эрхтэй болох юм.   
 
Тус аян 05-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд нийт  дөрвөн азтай харилцагчийг тодруулна. Дараагийн хоёр дахь азтанг 06-р сарын 01-ний Баасан гарагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна. Эрхэм харилцагчид та бүхэн аяны хугацаанд ХААН Банкны бүх төрлийн ВИЗА картаа ашиглан 300,000 болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийж, хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх дараагийн азтанаар тодрох боломж нээлттэй буйг дуулгаж байна.


 
Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  www.khanbank.com хаягт хандан эсвэл 1800- 1917 дугаарт залгах боломжтой.
Бусдад түгээх
  • gplus