Г.Эрдэнэбатын атгасан олсны нөгөө үзүүрт захиалагч бий юу

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан.

 
Тэр өглөө монголчууд Зориггүй сэрсэн. Түүний амийг бүрэлгэсэн хэрэгт 18 жилийн дараа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгүүлсэн ч хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан болон хэргийн нөхцөл байдал ээдрээтэйгээс үүдэж мөрдөн шалгах, шүүх ажиллагаа үнэн зөв явагдсан эсэхт олон нийт эргэлзсээр байгаа. Мөн уг хэргийг хэн захиалсан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй байдаг.

Уржигдар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УЕП-ын орлогч, талийгаач С.Зоригийн хэргийн 10 дахь ажлын хэсгийн ахлагч, Г.Эрдэнэбат оролцлоо. Эл үеэр нэвтрүүлгийн багийнхан С.Зориг агсны хэргийн улсын нууцаас гаргасан баримтуудыг дэлгэсэн. Гэхдээ эл баримтууд олон нийтэд ил болоогүй байснаараа “хадаас” болсон. Мөн маргаан дагуулсан эргэлзээтэй зарим асуултад ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат хариулт өгсөн юм.

Г.Эрдэнэбат прокурор 2015 онд уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож авах үед 27 хавтаст хэрэг байжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд хэргийг шилжүүлэхэд хавтаст хэрэг 58 болсон. Шүүхээр хэргийг шийдвэрлээд дуусахад 66 хуудас хавтаст хэрэг болжээ. Ямартай ч түүний ахалсан ажлын хэсэг шалгалтын явцдаа хэргийн холбогдолтой 30 орчим хавтас материал, баримт сэлт цуглуулжээ.

Харин дээрх хавтаст хэргээс хэдэн нь ил болсон гэдгийг хэлэх боломжгүй аж. Эл хэргийг мөрдөн шалгах явцад төрийн нууцтай холбоотой баримтуудыг нууц хэвээр нь үлдээж, үлдсэн хэргийн материалыг Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгосон юм. Ингэхдээ хоёр удаа ил болгож, 71 хуудас материал нууц хэвээр үлдсэн аж.

Уг хэргийг нарийн зохион байгуулалтан дор мэргэжлийн гэмт хэрэгтнүүд үйлдсэн гэх төсөөлөл олон нийтэд байдаг. Гэтэл хэрэг гарах үед Б.Содномдаржаа 24, Т.Чимгээ 26, Ц.Амгаланбаатар 16 настай байсан. Түүнчлэн тэр дундаа орон нутгийн иргэдийг хот руу оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн гэдэг нь өөрөө асар их эргэлзээ төрүүлдэг.

Энэ талаарх сэтгүүлчдийн асуултад Г.Эрдэнэбат прокурор “Захиалагчийн хувьд эл хэргийг үйлдүүлэхдээ олон талаас нь харж, бодож төлөвлөсөн. Тухайлбал, дээрх хүмүүс эл хэргийг үйлдэхээсээ өмнө ямар, нэг гэмт хэрэгт оролцоогүй, цагдаагийн байгууллагад бүртгэлгүй  байсан. Учир нь ийм хэрэг гарсны дараа мөрдөн шалгах ажиллагааг өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсээс эхэлдэг. Тухайн үед ч тэгж шалгасан. Мөн насанд хүрээгүй этгээдтэй хамтарсан нь цаанаа нарийн тооцоотой” гэсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн тухайд Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн бол Т.Чимгээ мөрдөн байцаалтын шатнаас өмнө нь хэд хэдэн удаа хэргээ хүлээж байжээ. С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн учир одоо захиалагчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Учир нь хэргийг үйлдсэн хүнийг олж байж, захиалагчийг олдог олон улсын туршлага байдаг аж. Энэ тухайд Г.Эрдэнэбат прокурор “Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Харин захиалагчийг шалгах үед зарим нэг хүнд энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна. Мөн энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл” гэв.

Түүнчлэн эргэлзээтэй, нийгмийг хоёр талцуулдаг зарим асуудалд дараах хариултыг өгөв. “Ц.Нямдорж сайдын тушаалаар ажлын хэсэг өөрчлөгдөж байгаагүй. Тушаалыг харахад, дөрвөн удаагийн ажлын хэсгийг солих хөдөлгөөн өрнөх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажиллаж байх үетэй цаг үе нь таарсан. Ажлын хэсгийнхэн ЦЕГ, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан тушаалаар томилогддог. Хэргийн газраас олдсон малгай Бат-Үүлийнх болох нь тогтоогдсон. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булган хамжигч байсан ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эл хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш Б.Булган олон удаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэсэн юм.

Ямартай ч Г.Эрдэнэбат прокурор Монголын цагдаа хүчний байгууллагын толгой мөрдөгчдийн ард нь гарч чадаагүй хэргийн гүйцэтгэгчдийг олж, шүүхээр шийтгүүлсэн гэдгээ баримттай хэллээ. Гэвч түүнийг захиалагчийг олоогүй цагт эргэлзэж буй хүмүүс бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч “Шерлок Холмс” “цол” өгөхгүй. Хардлага үргэлж дагах учир Г.Эрдэнэбатын атгасан олсны нөгөө үзүүрт С.Зориг агсны хэргийн захиалагч бий юу гэсэн ганц л “бодлого”-ын хариу үлдлээ.

Түүний ахалсан ажлын хэсэг захиалагч руу хэр ойртсоныг гагцхүү тэр өөрөө л мэдэж байгаа. Гэхдээ олсны нөгөө үзүүрт хэн ч байхгүй байвал магадгүй өөрөө ороогдож мэдэхээр нөхцөл байдал үүснэ. Хашир прокурор ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг урьдаас тооцоолсон болоод энэ хүртэл явсан биз ээ.

Өглөөний сонин
Б.Билгүүн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hen be 2018-05-10 13:24:52
    ter yariltslaga er in ih nuhatstai bolson shu sain prokuror bna lee
    202.21.106.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат-Үүл дурак! 2018-05-09 12:21:28
    Маргааш нь хүмүүс МАХН-руу дайрах гээд байхад нь Бат-Үүл "МАХН хамаагүй" гэж аварсан гэдэг! Дэмий л тэгэж хэлж!!! Одоо өөрөө хардагдаад явж байдаг, дурак!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • yneniig togttoh chag zaabal irne?.... 2018-05-09 10:30:27
    olon taamagbna?Gehdee Ardchilsan nam ehelsen ni ynen baih,daraa ni nehzel baidal eereer ergesen ch baij medeheer!hyyliinnbaigyylaga salgaj yneniig togtooh chag ...
    148.60.92.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 10:18:08
    ГЭРТЭЭ АГСАН ТАВЬСАН ХҮНИЙ БИЧЛЭГ ЯВУУЛААД БАЙВАЛ ХҮН АЛСАН ХҮНИЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭЭД БАЙХ ЮМ ШИГ БНА. ГЭР ОРОНДОО АГСАН СОГТУУ ТАВЬДАГ ХҮН АЛИЙГ ТЭР ГЭХЭВ ДЭЭ......
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • баатар 2018-05-09 10:17:49
    тэр үед Багабанди Отгонбилэг нар шиг хүчирхэг эрх мэдэл хөрөнгө мөнгөтэй хэнч байгаагүй нь туйлын үнэн. маш ойр байсан. хархорины их хурдаар яаж явцгаалаа
    66.181.179.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-09 08:46:51
    BAGABANDI ,SH .OTGONBILEG ,ELBEGDORJ ,BAT UUL NAR L ER N HOROOJDEE HOORHIIG.TUHAIN UED DED BUTTCIIN HOGJILIIN YAM GEJ BAILUU ,BAS ERONHII SAID B...
    106.68.39.254
    Мэдэгдсэн Хариулах
  • udahgui ilreh bhdaa 2018-05-09 08:15:32
    ilruulehed saad bolood bnaa gedeg bol zahialgat allaga zahialagchid huchtei odoo ch bsaar tohirsoor l bna gesen ug
    119.40.97.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 05:57:57
    энэ хэрэг дээр хуулчид л дуугарах ёстой түүнээс хэн нэгэн балай дураараа чалчиж амьтныг хямараагаад талцуулаад байж болохгүй юмсан уг нь..
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-09 05:09:31
    Тэр Булган яасан муухай хүн бэ? байцаалт өгөхгүй гээд салаавч үзүүлээд байх шиг.
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 05:06:54
    Батүүл яагаад сандраад байна , гэсэн гарчиг нийтлэгдсэн байсан
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-05-09 03:51:32
    Бат-үүл тухайн үед нь одоогийн МАН буруугүй гэж 1998-10-03 өдөр хэлж байсан тэгэхээр АН-д байж таарна. Тэр бичлэг телевизийн архивт байж байгаа даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-09 03:38:58
    бат уулийн мартсан ээжийн дугуй хар малгай цагаан саарал эрэгтэй малгай болчихсон менхбаясгалан прокурор хоерын нэвтруулэгээр гарч байх юм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • Тийм шүү 2018-05-09 15:32:17
      Яг зөв
      112.72.14.191
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 03:29:13
    ер нь бол тухайн үед ийм хэрэг захиалж хийлгэх хэмжээний хүн маш цөөхөн л дөө, ШО-г гэж ярьдаг нь бараг л ортой болов уу
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-09 03:25:14
    Одоо зөн билэгч нарыг урь тэдний үгийг сонс тэгэхгүй бол үлгэр жаргахгүй жирийн хүмүүс зовно
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-09 03:12:04
    Зоригын туслах Дэлгэрмаа сонинд "Зоригыг ардчилалын нэг хамтрагч нь алуулахаас нь хэд хоногийн өмнө цус нөжтэйгээ хутгалдтал зодсон" гэж ярьсан. Тэр алуурчин....
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-09 03:03:24
    Нэр хэлээгүй боловч Багабанди, Отгонбилэг нар захиалсан гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна.
    202.179.25.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-09 02:46:46
    ulger
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах