“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үрэлгэн зардлын талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
“МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.

09:00 цагт: Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг Blue Sky зочид буудлын Кристалл танхимд зохион байгуулна.

09:30 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаантай. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. 

09:50 цагт: “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” ХК-ийн Road Show буюу нийтийн сурталчилгааны нээлтийн цан цохих арга хэмжээ болно.

10:00 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд болно.

10:00 цагт:  "Монголын инновацийн 7 хоног"-ийн хүрээнд ICIED-2018: Залуу судлаачдын "BPA-2018" буюу магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал  ШУТИС-ийн Төв номын санд болно.

10:30 цагт:  НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулна.

11:00 цагт: Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд "УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ЁС ЗҮЙ, ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГА" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: "Татвар төлөгчдийн өдөр"-үүдийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, ТЕГ хамтран санхүү, ННБ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд "татварын хуулийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш үргэлжилнэ.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
  • 11:00 цагт: Монгол медиа ивэнт групп ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Монгол анх удаа олон улсын аялал жуулчлалын "Wonder Travel 2018" үзэсгэлэнг зохион байгуулагах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 11:30 цагт: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардалын талаар иргэд мэдээлэл хийнэ.

16:00 цагт: “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол Улаанбаатар чуулгад болж, Шилдэг оролцогч, бүтээлд Нийслэлийн засаг дарга шагнал гардуулна.
 
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нээлттэй хаалганы өдөрлөг болно. Холбогдох утас: 91807979 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.