БНХАУ Монгол Улстай найрсагаар зэрэгцэн оршихын баталгааг өглөө

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хоёр өдөр төрийн өндөр хэмжээний айлчлал хийгээд буцлаа. Энэ айлчлалаар хэн хэн нь хүссэн асуудлаа шийдвэрлэж авч чадсан болов. Хоёр орны хооронд Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан нь айлчлалын хамгийн чухал үр дүн байлаа гэж тайлбарлаж байна.

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд хийгдсэн айлчлал гэдгээр нь илүү түүхэн айлчлал хэмээн цохон тэмдэглэж, шинэ хуудас үүсгэн бичицгээж байна.

Тэгвэл түүхэн айлчлалын үр дүн нь юу байв. БНХАУ-ын даргын нэгэн томоохон зорилго нь Монгол Улсын эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа сэргээх, төсөл хөтөлбөрүүдэд оролцох явдал байв. Энэ ч утгаараа аж ахуйн нэгж, яамд хооронд нийт 20 гаруй гэрээ, хэлэлцээрийг үзэглэлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал эхлэх үед түүний айлчлал Монгол Улсад ямар өгөөжтэй вэ гэсэн нийтлэлийг бичиж байлаа. Энэхүү нийтлэлд Монгол Улс стратегийн томоохон түншлэлийг бий болгохоос гадна хэд хэдэн ерөнхий асуудлыг дэвшүүлэх болно гэж дурдаж байлаа. Тодруулбал, Монголын гуравдагч хөршийн бодлогыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, БНХАУ-д ял эдэлж буй монголчуудыг цаазаар авахаас түдгэлзэх, Хятадын хэвлэлүүдэд гарч буй Монголын талаарх мэдээлэлд анхаарал хандуулах, Монголын хуулиар Хятадын иргэнд ял оноовол улс төрийн талаас харахгүй байх, Хөрөнгө оруулалтын төслүүдэд тодорхой нэр заахгүй байх гэх асуудлууд байв.

Үр дүн:
Айлчлалын хүрээнд Монголын талаас ихээхэн ач холбогдол өгч хүлэж байсан далайд гарцгүй орны хувьд бид урд хөршөөр дамжуулан гуравдагч орнуудад бараа, бүтээгдэхүүнээ борлуулах байв. Харин транзит тээврийн асуудлыг үзэглэснээр энэ асуудал шийдэгдсэн гэж үзэж байна. Хоёр хөршөө давж, гуравдагч хөршдөө бараа, бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг нь Монгол Улсын хувьд их ач холбогдолтой явдал юм. Тэгэхээр транзит тээвэртэй холбоотой асуудалд үзэглэснээрээ БНХАУ Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж байгаа гэж ойлгогдож байна.
Мөн энэ хүрээнд шийдэгдсэн нэгэн асуудал бол БНХАУ-д ял эдэлж буй Монгол иргэдийг шилжүүлэх тухай гэрээг баталгаажуулсан явдал юм.

Өөрөөр хэлбэл хоёр улс ялтан шилжүүлэх гэрээнд үзэглэж, гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон этгээд өөрийн улс орондоо ял эдлэх боломжтой болсон билээ. Монгол Улс цаазы ялгүй орон. Үүнийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Зиньпинд уламжилж, Монгол Улсын иргэд цаазын ял өгөхгүй байх талаар уламжилсан юм. Харин Си Зиньпин үүнийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж “БНХАУ нь өөрийн хуультай. Энэ хуулиар бүх асуудал зохицуулагдана. Монгол Улсын иргэнд цаазын ял өгөхгүй хэрнээ бусдад нь цаазын ял өгдөг байж болохгүй биз дээ” гэх утга бүхий хариултыг өгсөн байна. Ямартай ч БНХАУ-д гэмт хэрэгт холбогдож ял сонссон иргэд эх орондоо ял эдлэх боломжтой боллоо.

БНХАУ олон улстай хиллэдэг. Гэхдээ хуурай замын хил нь 4700 км үргэлжилдэг Монгол шиг хөрш тэдэнд үгүй. Геополитикийн энэ харилцаа нь хоёр хөрш орны хамтын ажиллагаанд онцгой давуу талыг бүрдүүлдэг. Энэ утгаараа “Газар зүйн төдийгүй хамтын ажиллагаа, сэтгэлийн найрсаг сайн хөрш байсан. Энэ сайн хөршийн харилцаагаа гүнзгийрүүлэх цаг ирсэн” гэдийг  БНХАУ-ын дарга онцолж байлаа. Мөн тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон замыг хүндэтгэх гэсэн чухал өгүүлбэрийг онцлон хэлсэн билээ. Өөрөөр БНХАУ-д газар нутгаа тэлэх ямар сонирхол байхгүй гэдгийг уулзалт бүрийн эхэнд онцолж байлаа. Энэ хүрээнд тус улсын цахим хуудаснаа нийтлэгдэж байгаа Монголын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж цаашид ийм асуудал гарахгүй байх тал дээр анхаарж ажиллана гэж мэдэгдсэн билээ.

Эдгээрээс дүгнэхэд Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалах, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэх, гэхдээ урд хөрштэйгөө найрсагаар хамтран ажиллах, зэрэгцэн орших баталгааг энэ удаагийн айлчлалаас гаргуулж авлаа гэж ойлгож болохоор байгаа юм. Мөн олон ч төсөл, хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулах таатай мэдээнүүд сонсогдлоо. Цаашлаад улс гүрнүүд Монголыг сонирхох энэ цаг мөчид БНХАУ-ын тэргүүн манайд айлчилсан нь эдийн засагт уур амьсгал өөрчлөгдөх цаг иржээ гэж ч дүгнэмээр. Тиймээс ч энэхүү айлчлалыг түүхэн гэж онцолсон болов уу.  Одоо бидэнд энэ бүхнийг хөрөнгө болгох ухаан, ажиллах цаг л үлдлээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsang Hi Yang 2014-08-25 14:19:57
    Tsan Hi Yang gej hyatad aawiinhaa neriig Tsahia bolgoj Mongolchlood hyatadiin har hairtsagnii bodlogiig urgeljluuleh gej uls tur shurgalj orj irsen muu hujaagiin erliiz huzuugui nowshoo chinii tuhai har medeelel ulsiin arhiwd undes ugsaataigaa baigaag med
    112.72.13.141
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-08-25 13:58:17
    huzuugui erunhiilegchiin hunii tolgoigui art tumen gj l ene bnda. urid umnuh gashuun turshilgaga bsaar btal ene erunhiilugchg daraui halwal taarana
    180.235.184.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 11:30:28
    нэг жижиг улс нөгөө их гүрэнд дангаараа ийм их өртэй байх нь үндэсний аюулгүй байдал заналхийлэх бусуу. Тэр тусмаа хажуу хөрш улс. Тэр тусмаа өнө эртнийн үзэж ирсэн улс
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 11:27:31
    өр нэхэгдэх цагт энэ даргын дөлгөөн хамуухан дүр хэрхэн аймшиг болох болоо
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 11:25:25
    хятадын даргын айлчлалд сэтгэл түшгиж байна. сайн юмны эхлэл мөн үү. яагаад аврага загас өчүүхэн жижиг жарайхайг анхааран халамжлах болов.
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 11:22:47
    Дааж давшгүй өр ар монголд өгөхөөр болоод явлаа. өр нэхэгдэх хожмын өдөр хятад гэдэг ямар хатуу акул болохыг монголын үр сад мэдрэнэ.
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинзочин 2014-08-25 11:16:18
    хятадууд монгол залуусыг сургана гэнэ,монгол цэргийн зөвлөх болно гэнэ. Эдийн засгийг нь авчявна гэнэ. Хамгийн аюултай нь чингэс бондын өрийг хятадын өр зээлээр төлнө гээд байгааг анзаараач .энэ бол зүгээр л уусгах бодлогомонголын арчаагүй улстөрчдийн му
    103.26.193.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 11:10:06
    монгол бол хятадын хажууд юу ч биш жижиг улс. Гэвч дэлхийд тусгаар улс гэдгээ баталгаажуулчихсан. хятадын хувьд монгол бол газар нутгийн байршлаараа эвгүй. тусгаар биеэ даасан бодлго явуудпаг монгол хятадын эсрэг үздэг том гүрнүүдийн цэргийн түшиц болчих
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2014-08-25 05:34:37
    Энэ богино хугацааны баталгаа шдээ. Тэртээ тэргүй уусна гэж үзэж байгаа цаадуул чинь. Бас Орос Хятад хоёр бүлэглэл бүрдүүлж байгаад АНУ болон түүний холбоотнуудын эсрэг бүх талаар тэмцэх гэж байгааагийн илрэл. Тэгээд ойр орчныхоо улсуудыг өөрийн талд байл
    203.169.52.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-25 02:07:09
    Энэ харин урт хугацааны бодлого шүү. Удахгүй хятад улам хүчирхэгжээд нэг хүнд ноогдох тасраад ирэхээр илүү их хятаджих болох байх тиймээс шууд Англи хэлийг маш эрчимтэйгээр багаас нь бүх нийтээр сургаж тархийг нь нээж өгч улам сэтгэлгээний хувьд дархлаажу
    218.210.42.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-25 02:07:00
    Яг үнэндээ өөрснөө улсаа олигтой авч явж чадахгүй байгаад боломжийн охид бүсгүйчүүд нь гадны элгийн орнуудын залуучуудтай гэр бүл болохыг нь харж байхаар, шууд Японд зориулаад эдийн засгийн чөлөөд бүс улсын гүндээ байгуулж өгөөд технологи хүн амтай нь им
    218.210.42.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-25 02:06:35
    Энэ айлчлалаар Хятад Монголоор Гуравдагч эвсэл бүлэглэлд элсэхгүй гэсэн гэрээг хийлгээд буцаж байгаа нь тэдний хувьд их том алсын хараатай нүүдэл болов. Монголын ганц Хятадыг айлгадаг зүйл нь тэр бус уу.
    218.210.42.70
    Мэдэгдсэн Хариулах