“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” өчигдөр болсон билээ. Иргэдээ төлөөлж шүүх хуралдаанд оролцдог иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ийнхүү нээлттэй ярилцаж, нэг нэгнээ сонсч санаа бодлоо хуваалцсан юм.
Шударга шүүхийг бүтээх, иргэдийн оролцоог хангах, иргэдийн дунд байдаг шударга ёсны тухай ойлголтыг шүүх хуралдааны танхимд оруулахад шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо чухал байдаг юм. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдөд тулгамдаж байгаа асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарын бичгийн дарга Т.Мэндсайхантай болон иргэдийн төлөөлөгчидтэй ярилцлаа.

-Шүүх байгууллагад хяналт тавих иргэдийн оролцоо хэдийнээс бий болж эхэлсэн бэ?
-Дэлхийн ихэнх улс оронд шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг жишигтэй. Тухайлбал, Европын ихэнх улс орнуудад энэ жишиг үйлчилдэг. Манай улсад 1992 оны Үндсэн хуулийн 52.2-д “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж тусгажээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд шинээр баталж, иргэдийн төлөөлөгчдийг сонгох журам, эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан юм. Энэ хууль үйлчилсэн 2015-2017 онд 10.5 мянган хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон.
-Шүүхэд хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн сонгох вэ?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгуулийн насанд хүрсэн буюу сонгогчдын нэрсийн жагсаалтаас 25 нас хүрэн хүмүүсээс түүврийн аргаар санамсаргүй байдлаар сонгож байгаа. Жилд дунджаар 16-20 мянган иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож тэдгээрээс 3-5 мянга нь шүүх хуралдаанд биечлэн орж байна. Хуулиараа бол жилдээ нэг хүн нэг хуралд орох ёстой.
-Тэдгээр сонгогдсон иргэдийн бүрэн эрх нь ямар байдаг вэ?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгч зөвхөн санал дүгнэлтээ гаргах эрхтэй байдаг. Бид нарын хүсээд байгаа зүйл бол иргэдийн төлөөлөгчдийн эрх мэдлийг нэмэх ёстой. Энэ саналыг бид нар хуулийн байгууллагад хүргүүлсэн ч одоо болтол тодорхой арга хэмжээ аваагүй.
-Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчид хэлбэрийн төдий оролцоод байна гэдэг. Тэд шүүхэд нөлөөлөх боломж байхгүй юу?
-Өнөөдрийн байгаа хуулиараа бол иргэдийн төлөөлөл хэлбэрийн төдий оролцож байгаа нь үнэн.Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл Үндсэн хуулийн цэцээс шүүгчтэйгээ хамт хэргийг таслан шийдэх эрхтэй гэсэн асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас нөлөөлөх хэмжээнд биш санал дүгнэлт гаргуулдаг болсон.
-Төлөөлөгчөөр оролцож буй хүмүүсийн цалин хөлсийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Цаг заваа зориулаад ирж байгаа учраас тодорхой хэмжээнд урамшуулал өгдөг. Тэр урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод түвшнээр тооцож олгодог. Дээрээс нь томилолтоор ирж очих бүх зардлыг шүүхийн байгууллага гаргаж байгаа. Тэдгээр хүмүүс иргэдийг төлөөлөөд шүүх хуралд оролцож байгаа учраас бүх зардлыг бид хариуцах ёстой. Хуулиараа энэ асуудлыг нэг мөр шийдэж иргэдийн төлөөлөгчдийг ирэхэд ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүй, дундаж урамшуулал авах шаардлага нөхцөл байгаа юм.
-Цагийн хөлс нь хэд вэ?
-Ойролцоогоор нэг цаг нь 1400 төгрөгөөр бодож өгдөг. Гэхдээ энэ урамшлуулалыг тодорхой хувиар нэмэх шаардлагатай байгаа юм.
-Шүүхийн байгууллагад иргэд ямар байдлаар хяналт тавих эрхтэй байдаг вэ?
-Иргэдийн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй. Шүүх хуралдааны талуудаас асуулт асуух эрхтэй. Мөн шүүх хуралдаан дууссаны дараа санал дүгнэлтээ цаасан дээр бичээд уншиж сонсгох эрх бий. Гэвч энэ санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн авч үзэх үү, үгүй юу гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Бусад оронд төлөөлөгчдийн санал дүгнэлт нь хуралдаанд эцсийн шийдвэр болох эрхтэй байдаг. Бид нарын үзэж буйгаар иргэдийн төлөөлөгч нь шүүн таслах ажиллагаанд тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй байх ёстой. Иргэдийн гаргаж байгаа санал, дүгнэлтийг шүүгч заавал харгалзан үзэх ёстой. Мөн ажиллах нөхцлийг нь сайн гаргаж өгөх шаардлагатай. Хөдөө орон нутгаас ирэх иргэдэд маш их хэмжээний зардал гарах гээд байгаа учраас тодорхой хэмжээнд бүрэн шийдэх ёстой. Тэгж байж энэ иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ эдэлнэ гэсэн үг юм.
-Өчигдрийн зөвлөгөөнөөс гарах үр дүн юу бэ?
-Хоёр зүйлийг харсан. Өнөөдрийн түвшинд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авах уу, иргэдийн төлөөлөгчтэйгээ яаж хамтран ажиллах уу гэдэг талаар саналуудыг нь сонслоо. Цаашдаа иргэдийн төлөөлөгчдийн эрх үүргийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулахтай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах саналыг зөвлөгөөнөөс гаргалаа.
-Иргэдийн төлөөлөгчид шүүх хурлын процессыг гадагш задруулахгүй байх үүргийг хүлээсэн байдаг уу?
-Хуулиар бол хэвлэл мэдээлэлд болон олон нийтэд шүүх хурлын процессыг хэлэхгүй задлахгүй байх зохицуулалтай. Одоогоор гадагш нь задалж ярьсан зүйл мэдэгдэхгүй байгаа.
О.Сайхан
Оллоо.mn