Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг дарахын тулд 2.1 тэрбум төгрөг зарцуулжээ
Таван шараас цаашаа төмөр замын гарам гараад л Нийслэлийн өмхий үнэр ханхийж хамар сэтлэх шахам муухай үнэртэнэ. Урин дулаан цагт бүр аймшигтай үнэртэхийг нь яана.

Яагаад гэвэл өглөө, орой болгон тэр зүгээс ирж явдаг хүмүүсийн хувьд бараг дасал болж дээ. Гэхдээ л хүүхдүүд нь пүү паа хэмээн ам хамраа дарж ярвайна. Харин томчууд нь “Өмхий үнэрээсээ салж чадахгүй нийслэлийнхэн” хэмээн хотын удирдлагуудыг харааж загнана. Зарим нь дарга нарыг өдөр бүр энэ замаар явуулж ямар байгааг нь мэдрүүлэх хэрэгтэй гэж мэдэмхийрнэ.

Тэд ингэж хэлж ярих ч хэрэгжилт хэлэлцээр нь алга. Жилээс жилд өмхий үнэрээсээ сална гэж ярьж ирсэн нь үнэн. Төмөр замын гарамаас цааш 22-ын товчооноос нааш амьдарч байгаа айлууд, аж ахуйн нэгж байгууллагуудын амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Өмхий самхай үнэр танарт олон жил амьдралаа шүү дээ.

Харин өнөө жил харин нэг салчих болов уу гэсэн иргэдийн хүлээлт байгааг нуухгүй юмаа. Учир нь Нийслэлээс болон салбарын сайд нь “Энэ жил өмхий үнэрээсээ салчихна” хэмээн их итгэлтэй хэлснийг нь бодохоор өөрийн эрхгүй итгэл төрөөд байх юм.

Уг нь бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгахаар ажиллаж байна.

Хотын мээр С.Батболд “Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртлэх буурах боломжтой төхөөрөмж суурилуулахад нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн” гэж ярьжээ.

Харин тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд 1.7 тэрбум төгрөг шийдэж өгчээ. Одоогоор лагийн ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд өдөрт 10 тонны даацтай машинаар 100 удаа зөөсөнтэй тэнцэх хэмжээний лаг гарч байгаа гэнэ. Асар их үнэр танар гарч байгаа аж. Германы шинэ технологи ашиглаж, үнэрийг дарах, бактерийг лазар туяагаар арилгах ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-09 11:55:46
    шууд ТЭЦ-3,4,2 зууханд шатааж устга. хаьсаныг нь хуулж аваад зууханд шатаа. үнэрээ дарахгүй ээ чадахгүй.
    64.119.16.121
    Мэдэгдсэн Хариулах
  • БАтмөнх 2018-05-09 11:16:32
    Үнэр 50-60% буурна гэж хотын дарга юугаа донгосоод байгаа юм бэ. Үнэрийг хүн хувь хэмжээгээр үнэрлэдэг болж байна уу. Солиотой юм ярих аа болиоч. мөнгө идэх арг...
    202.21.105.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-09 07:35:00
    Олон төрийн нүүрэн дээр ярисаар л ирсэн зүйл шүү ганцхан өнөөдөр ийм болчихоогүй
    112.72.14.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-09 06:26:58
    аргагүй дээ олон жил болсон аймаар юм байгааг харин хотын мэр овоо зоригтой шийдэж байна баяр хүргэе
    103.212.117.117
    Мэдэгдсэн Хариулах