Бөхчүүдийн допингийн хариу ирсэн ч нуун дарагдуулсаар байна уу
МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаас гадна бөхчүүдийн допин хэрэглэсэн асуудал дахин шуугиан тарьж эхлэв.
Албан бус мэдээлэлээр допин хэрэглэсэн улс болон аймгийн цолтой таван бөхөөс гадна дахин нэр бүхий бөхчүүд сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч эхлэв.
Гэхдээ энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байгаа юм. Магадгүй нууж дарагдуулж байгааг ч гэж хардаж байна.

Допингийн үндэсний төвөөс “31 бөхөөс авсан шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг албан ёсоор зарласан. Түүний дараа энэ оны эхээр бөхчүүдээс дахин допингийн шинжилгээ авсан. Одоогоор хариу ирээгүй байгаа. Хэрвээ ирвэл албан ёсоор мэдэгдэнэ. Шинжилгээний хариуг нуун дарагдуулж байгаа зүйл байхгүй” гэжээ. 

Дашрамд дуулгахад улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас В сорьцийн шинжилгээгээ өгчээ.   

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-09 07:47:06
    yndesnii behiig hegjuuleh heregbaigaa ym uu heryylhiisen muusain umnuud
    103.10.22.210
    Мэдэгдсэн Хариулах