Оюуны өмчийн хулгайчдад хоёрхон байцаагч хяналт тавьж “тэмцдэг”
Сүүлийн үед оюуны өмчийн хулгай гаарч, газар авсан гэж ярьдаг билээ. Хэн дуртай нь хэн нэгний өмчийг ямарч хувилбаргүйгээр хуулбарлаж олон нийтийн сүлжээнд цацаж байршуулах нь хууль бус үйлдэл гэдгийг албаныхан онцолдог. Ер нь цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал их хөнддөгдөг нь үнэн. Ялангуяа уран бүтээлчдийн дунд хэн нэгний бүтээлийг дур мэдэн өөрийн мэт ашиглаж “өмчилдөг” байна.

Мөн цахим сайтууд ч оюуны өмчийн хулгайн хэргээр холбогдох байгууллагуудад шалгуулдаг. Удаа дараа зөрчил гаргаж, зөрчлөө арилгаагүй тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах газраас үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг ажээ.

Тухайлбал, ОӨУБЕГ-т мэдээллийн сайттай холбоотой ийм төрлийн гомдол ирдэг байна. Хариуцсан улсын байцаагч нь шалгана. Үнэхээр зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал байх юм бол Харилцаа холбооны газарт хандаж, зөрчил гаргасан сайтыг хаалгах хүртэл хатуу арга хэмжээ авдаг гэнэ.
Гэвч улсын хэмжээнд иймэрхүү төрлийн гэмт хэрэг, зөрчилд хяналт тавьдаг хоёрхон байцаагч байдаг ажээ. Хаанаа ч хүрэлцдэггүй .
ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн “Жилд 200-250 орчим гомдол хүлээж авдаг. Шийдвэрлэлт нь хуулийн хүрээнд зааснаар шийдвэрлэгддэг. Өмнө нь Оюуны өмчийн газар тусдаа байхдаа мэргэжилтнэгүүд давхар байцаагчийн эрхтэй байсан. Харин сая УБЕГ-тай нэгдээд хэлтэс чиг үүрэг нь өөрчлөгдөж, улсын хэмжээнд энэ газраас хоёр байцаагч ажиллаж байна. Хаанаа ч хүрэлцдэггүй. Зөвхөн зохиогчийн зөрчил биш, өөр аж үйлдвэрийн өмч буюу барааны тэмдэгтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг учраас хоёрхон байцаагч хангалтгүй.
Солонгост цахим орчинд гарч байгаа зөрчил дээр хөгжлийн бэрхшээлтэй 300 хүнтэй гэрээ байгуулж цахим орчинд гарч байгаа зөрчлийг хянуулдаг юм билээ. Тэд нь цахим орчныг хянаад сууж байдаг. Ингэж байнга хяналт тавьснаар зөрчил багасах боломжтой гэж үздэг юм билээ. Түүнээс зөрчил гаргахгүй байх талаар хүмүүсийг соён гэгээрүүлэх тал дээр ажил хийх шаардлага байгаа юм.

Зөрчил бшх салбарт тодорхрй хэмжээгээр байдаг. Ямар зөрчил аль салбарт илүү гардаг вэ гэхээр сүүлийн үед  програм хангамж, утга зохиолын бүтээлүүдтэй холбоотой зөрчил их байдаг. Тухайлбал,  ном бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарладаг. Дууны тухайд гэвэл утга санаа, аялгууг зохиогчийн зөвшөөрөлгүй хувиргаж, гажуудуулах зэрэг үг хэллэгийг нь өөрчлөх зэргээр зохиогчийн эрхийг зөрчих явдал их байна” гэж ярьжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нямаагийн гавъа 2018-05-09 12:54:51
    EС-ын зөвлөх байсан Нямаагийн хийсэн ажлын үр дүн нь энэ дээ. Энэ нөхөр зориуд ингэсэн байх,түүнээс мэдэхгүй байх учиргүй
    150.129.140.168
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн бүр хяналт тавих хэрэгжүүлэх үүрэг 2018-05-09 05:31:46
    оюуны өмч төдийгүй нийгмийн эс ширхэг болсон иргэн бүр аливаа хуульд хяналт тавих, хэрэгжүүлэхэд оролцох журамт үүрэгтэйг бичицгээе, сэтгүүлчид ээ
    203.91.116.174
    Мэдэгдсэн Хариулах
  • tor 2018-05-09 02:04:32
    Toroos anhaarmaar ym
    208.54.90.254
    Мэдэгдсэн Хариулах