С.Баяр, Ч.Сайханбилэг нарын санал прокуророос ирээгүй байна
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрын сар хоригдох хугацаа маргааш дуусна. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх талаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд санал гаргах бөгөөд одоогоор тус газраас санал ирээгүй байна гэдгийг шүүхийн эх сурвалж хэлж байна.

Ерөнхий сайд С.Баярын архаг хууч өвчин сэдэрч, хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ удаад түүнийг үргэлжлүүлэн хорихгүй, батлан даалтад гаргаж магадгүй гэсэн таамаг мэдээлэл байгаа юм. Яагаад гэвэл цуг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Б.Ариунсан нь батлан даалтаар гарсан байгаа тул С.Баярыг ч өвчнийг нь харгалзаж батлан даалтад гаргаж магадгүй юм.
Харин Ч.Сайханбилэгийн хувьд хорихоос ил захидал илгээсэн байгаа бөгөөд нэг сарын залхаан цээрлүүлтэд залхаж байна. Энэ хугацаанд нэг удаа л мэдүүлэг авлаа. Тиймээс энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай захидлыг илгээсэн юм. Харин тэднийг батлан даалтад гаргах эсэхийг, үргэлжлүүлэн хорихыг анхан шатны шүүх шийдэх юм. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-05-09 13:49:28
    todorhoigui uls torjilt arai sungahgui bizdee ene 65 archihaad gereegee saijruulaad uls ornihoo ajil hiimeer umaa uls toroo bolj uz man in buleglelee
    122.201.22.226
    Мэдэгдсэн Хариулах