Ц.Нямдорж: УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, заналхийлж байна
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцууллаа.

Уг шийдвэрт С.Зоригийн амийг хөнөөсөнтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар ОУПХ-нд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж.

Түүнчлэн ОУПХ-ноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан байна. Энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсхүл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ.  

Харин хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна.УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай УИХ-ыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хороо нь Хуульзүй. Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа энэ нөхцөлд Хууль зүйн байнгын хороо байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэжээ.

Дашрамд дуулгахад өнөөдөр ХЗБХ хаалттай хуралдаагүй юм байна.  Хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдах эсэхийг хэлэлцсэн. Тэгээд эхний ээлжинд гишүүдийн санал солилцох албан бус уулзалт хийхээр болж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дуусчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • edniig dahin salgah heregtei! 2018-05-09 10:36:20
    Zorigiin heregiig bainga sadaa bolj baigaa hyn bol Nyamdorj,erdene bat-yyl elbegdorj,Lu.Bold geed olon hyn bna daa!!!
    148.60.92.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 10:34:06
    ХУДАЛЧ НЯМДОРЖ
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2018-05-09 05:16:07
    ene Nyamdorj gej hun yag HEN be
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-09 03:46:50
    Nyamkag orloh zaluu baihgui ee. ta nar zaluuchuud oorsniigoo mundag gej bodoj baina uu. tsunh barisan uhmel yumnuud
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-05-08 14:10:56
    tetgewert garax nasnii xvmvvsiig odoo xalj shine zalyy xvmvvsiig tomil.Ene vrchger xydalch zalildagdaas zalxaj bna Yadarsan xvnii tald orj bsang sanaxgvi yum
    80.131.39.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 13:38:08
    Хамгийн худлаа юмыг хамгийн үнэмшилтэй ярьдаг, үрчгэр өвгөн. Үнэнд гүйцэгдэж байна даа. Энэ үрчгэр өвгөн хэргийг самарч Отгонбилэгийн гэр бүл, хамсаатнуудаас $ ...
    150.129.140.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-08 12:51:49
    Нямка хууль, шүүхийн бие даасан байдал их ярьдаг хүн. Гэтэл гадаадын ТББ мнголын шүүхийн шийдвэрийг цуцалж шинээр хийлгэх ажиглагчаар оролцох бичиг ирүүлэхэд дэ...
    112.72.14.152
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 12:23:43
    зоригийн хэргийн захиалагч илрэхээс олон хун айж бна даа эрдэнэ бат уул лу болд нямдорж гм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах