Л.Мөнхбаатар: АТГ-ын дарга, дэд даргыг өөрчлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ-ын дарга болон дэд даргыг өөрчлөх эсэх асуудлыг зарим гишүүд хөндлөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “ АТГ-ын дарга болон дэд даргыг өөрчлөх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Ерөнхийлөгчийн энэхүү санал нь Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэсэн юм.

-Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа /6 жил/ дуустал үргэлжилнэ” гэж заасан.

-Тус байгууллагын дарга Х.Энхжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, дэд дарга Ц.Нямдорж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус нөхөн томилогдсон. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн дагуу дарга болон дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа нөхөн томилогдсон өдрөөс хойш 6 жил байхаар хуульчилсан байна.

-Мөн Авилгын эсрэг хуулийн 22.1-д зааснаар тус байгууллагын дарга, дэд дарга өөрөө хүсэлт гаргасан, эсхүл биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд өөр бусад шалтгаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглодог байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга, дэд даргаар шинээр хүн томилуулахаар санал ирүүлсэн нь Авлигийн эсрэг хуулийн 22.5 дах заалтыг илтэд зөрчиж байна гэж үзжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • галданбошигт 2018-05-08 12:45:00
    хуулиа л дага, монголялначуудын болон зи, баасан гэх мэтийн лаларуудыг өмхий амыг бүү тоо, тэр эргүүнүүд яаж ч чадахгүй хуцалдаж байгаал дуугай болно
    103.229.123.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 12:20:55
    тэсрээгуй бол 21.5 заалтыг женко зи баасан гурав хардаггуй юмуу давааочир батсайхан хоерыг чинь иргэд танихгуй зохиомол санал асуулга баасангийн алны алчуурууд
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-05-08 11:09:21
    Хуулийн нэр томьёонд заасан зүйлийг дахин нотолсон байна ??? Яах аргагүй огцруулах үндэслэл гарахгүй байгаа юм даа ??? УИХ-Д ХУУЛЬЧ ГИШҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА ХӨӨ?...
    112.72.14.164
    Мэдэгдсэн Хариулах