Хугацаа нь дууссан их хэмжээний бэлэн гоймонг хурааж авчээ
Вьетнам засварын газруудад хугацаа нь дууссан бэлэн гоймон, хоол амтлагчийг тарааж, агуулахад хадгалж байна гэх мэдээлэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт иржээ. Уг мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулийн 18 гудамжинд байрлах "Баруун хөшөөт" ХХК-д хяналт шалгалт хийсэн байна.




Шалгалтаар хадгалах хугацаа дууссан их хэмжээний бэлэн гоймон, хатаасан жимс, хоол амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулах, чингэлэгт хадгалж байсан зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.




Хяналт шалгалт үргэлжилж байна.






Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.