Эрүүл мэндийн ажилтнууд цалин нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа
Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэгдүүлэхийг шаардаж жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд 21 аймгийн 8000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид нэгдэж дуу хоолойгоо илэрхийлсэн юм.
 
Монгол Улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 48 гаруй ажилтан байдаг аж. Үүнээс 10 мянган их эмч, 18 мянга 913 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
 
Жагсаалын үеэр хүний нөөцийн хүртээмж, орон тоотой холбоотойгоор үүсч буй эрсдэл, алдаа дутагдлыг хариуцлагыг эмч, эмнэлгийн ажилтнууд үүрч сэтгэл зүйн дарамтад ордог хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэд эрүүл мэндийн чиглэлээр 6-8 жил сурчихаад, цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлчхээд 350-550 мянган төгрөгөөр цалинжиж байгаа нь шударга бус явдал хэмээн үзэж буй.   

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар



“Эрүүл мэндийн ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлэх, ажлын ачааллаа бууруулж, орон тоогоо нэмэгдүүлэхийн төлөө удаа дараа шаардлага тавьсан. Холбогдох албаныхан энэ шаардлагад хариу өгөөгүй учраас өнөөдрийг жагсаалыг зохион байгуулж байна. Үүний дараагийн шатанд ажил хаялт зохион байгуулна. Энэ жагсаал, ажил хаялтад 295 байгууллагын 48 мянга гаруй эмч эмнэлгийн байгууллагын төлөөлөл болсон найман мянга гаруй ажилчид цуглараад байна. Бид Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, сувилагчийг төрөөс цогц бодлогоор дэмжих, өрхийн эмч эмнэлгийн ажилтнуудын өвөлжингөө илүү цагаар ажиллаж байгааг зохицуулах, төрөх эмнэлгүүдийн эмч нарын цалинг нэмэгдүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргах зэрэг таван шаардлага тавьж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-09 01:18:27
    Эх орондоо хийснээ үнэлүүлсэн ахмадын тэтгэвэр ч мөн ялгаагүй нэмэх хэрэгтэй шүү
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах
  • huuh 2018-05-08 10:44:38
    dsmpuurch duuslaa
    103.229.121.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 10:02:56
    Эрүүл мэндийн салбар арай дэндүү хүнд сурталтай танил тал, арийн хаалга, бөөн авилгал авдаг газар,
    103.242.47.46
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-09 03:20:44
      Бага цалинтай юм бол авилгал авч таарна.
      195.162.27.128
      Мэдэгдсэн Хариулах
      • Иргэн 2018-05-09 12:20:35
        Өөрчлөлтийг өөрөөсөө. Багш эмч нар цалин багатай гэчихээд бүгд том жип унана. Хамгийн их авилгалд идэгдсэн хүмүүс бол хуульч багш эмч нар шүү.
        112.72.14.120
        Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2018-05-08 09:55:12
    Зөвхөн эмнэлгийн ажилчид бид бүх төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэх шаардлагатай
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах