Өнөөдрийн байдлаар Монгол орны нутгаар түймэргүй байгаа хэдий ч Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв , Булган, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт байна. Энэ сарын 07-08 өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймгууд дахь цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүд амжилттай ажилласан мэдээллүүд иржээ.
Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” экспедицүүд Баян-Уул, Хөхморьт, Дарви сумдын нутгаар, Тонхил, Жаргалан, Баян-Уул, Төгрөг, Бугат сумдын газрын генераторууд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулсны үр дүнд аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Халиун, Цээл сумдын нутгаар 0,1мм-4,0мм хур тунадас, уул нуруугаараа цас орж байна.
Баян-Өлгий аймгийн УЦУОШТ-ийн “Өлгий -Бороо-1” экспедиц тавдугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явууллаа. Үүний үр дүнд Алтай, Толбо, Дэлүүн, Булган сумдад хур тунадас орлоо.
Булган аймгийн УЦУОШТ-ийн " Булган бороо-1" экспедиц тавдугаар сарын 8-ны 04-05 цагийн үед Баян-Агт сумын нутаг Хөшигт гэдэг газар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн "Мөрөн бороо-1" экспедиц тавдугаар сарын 8-ны 02 цагийн үед Цагаан бургасны давааны аманд (Бүрэнтогтох сумын нутаг) нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ