Г.Эрдэнэбат: Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй
Өчигдөр орой “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцож, сонирхолтой бөгөөд прокурорын амнаас баталгаажиж гарсан олон шинэ мэдээллийг өгсөн нь яах аргагүй анхаарал татлаа. Түүнийг энэ хэргийн талаар ёстой цензургүй ярьчихлаа хэмээн олон нийт хүлээж аваад байна.

Засгийн газраас тогтоол гарч зарим хавтаст хэргийг нь нууцаас гаргасан байгаа бөгөөд одоогоор 71 хуудас хэрэг нууцын зэрэглэлд үлджээ. Ингээд түүний ярилцлага дотроос анхаарал татсан шинэ мэдээллүүдийг хүргэж байна.

-Энэ хэргийг 18 жилийн хугацаанд тасралтгүй мөрдөж иржээ.

-Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй.

-Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн. 

-Гүйцэтгэх ажлаар авагдсан баримтуудыг нууц хэвээр үлдээсэн.  Одоо бол 71 хуудас нууц хэвээрээ гэсэн үг. 

-Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв.
-Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий. 

-1998 оны10дугаар сарын 03-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл долоон удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.
-Анхны үзлэгийг чанар муутай хийсэн, хамгаалалт сайн авч чадаагүйгээс олон хүн нэвтэрч орсон. Зарим хүн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөнтэй утсаар яриад шууд хэргийн газар руу орсон. 

-Хэрэгт авагдсан материалаар  тухайн үед17 хүн орсон. Төр засаг, ар гэр, намын нөхөд нь гээд 57 том хүн нэвтэрсэн. Нийтдээ 74 хүн оржээ.

-Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй. 

-Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.

-Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.

-С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа.

-Тагнуулынхан яагаад анхлан шалгав гэхээр Эрүүгийн хуулиараа тийм зохицуулалттай байсан. 

-Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Т.Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна. 

-Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Бүрэн илэрч дуусаагүй. Энэ хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн, захиалагчийг шалгах ажил үргэлжилж байна. Захиалагчтай холбоотой зохиомол хэрэг болгох гэсэн сонирхол зарим хүмүүст байна. Зохиомол гэдэг яриа худлаа. Хэрэг бүрэн шийдэгдээгүй.

-Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг. 

-Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна. 

-Аман зураг Б.Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан. 

-Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судлаж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог. 

-Миний ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.
-Пилографын баримт албан ёсоор баримтаар үнэлэгдэггүй. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад ашигласан зүйл бол бий. 

-УИХ-ын гишүүн О.Содбилэгийн пост бичих шалтгааныг шалгах ёстой юм байна.

Гэх мэт өмнө нь гарч байгаагүй олон шинэ мэдээллийг Г.Эрдэнэбат дарга ярив. Тэрбээр энэхүү хэргийг зохиомол хэрэг гэдгийг үгүйсгэж байна. Баримтаар хамгийн эхлээд гүйцэтгэгчийг нь олж аваад дараа нь захиалагчийг нь хайдаг замаар одоо захиалагчаа хайж байна гэдгээ тодотгожээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-11 13:00:06
    bylgan bol an iin heseg nuhduur yejeelgesen davarsan alyyrch gichii ene bvgdiig medej baigaa
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Davaa 2018-05-09 15:23:53
    Ene novshiin tdagdaa yu ch hiij medne
    66.181.161.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Gadyyr Bylgan baigaa ni byryy?Dald hiige 2018-05-09 10:19:38
    Bylgan bol gemt heregten tyyniig horih heregtei!yamarch erseel ene ter tyynd hamaagyi,bidnii hairtai hyniig alyylahad bainga orolzson ni notlogdson bilee,odoo g...
    148.60.92.165
    Мэдэгдсэн Хариулах
  • zoo 2018-05-09 05:25:17
    Bulgan gej hun uneheer taahalzaj bnlee.ardaa huchtei baugaagiin tod ilrel.arduud bid uneniig olj harnaar bn
    122.201.21.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-09 04:22:09
    Мундаг залуу байна лээ!! Нямдорж Батзандан нарын багийг ч хуу татаж хаялаа даа
    37.120.79.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-08 23:38:56
    Ene ih zuv nuhur baina.yumiig taamgaar bish barimt notolgoon deer tulguurlaj yarisan.neeree guitsetgegchiig olj baij l zahialagchiig olno shu de. Yaj ch bodson....
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Тод 2018-05-08 13:50:04
    Шүүгч, прокурор,мөрдөн байцаагч яаж бантан хутгаад захиалгаар хүн гүтгээд сууж байдгийг иргэд минь одоо нэг мэдсэн биз дээ. Олон иймэрхүү хэрэг оньсого хэвээр ...
    202.9.41.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Tse 2018-05-08 12:42:46
    Neg zuiliig denduulchihlee. Jiriin hun haanaas hunii tsogtsog olj ailiin hashaand hayah ve?
    172.97.211.32
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-08 13:32:53
      Мал минь, Отгонбилэг, түүний хамсаатан, гэр бүлийнхэн асар их мөнгө хулгай хийсэн юу ч хийж чадна. Охиныг ч сануулга өгч алаад байгаа юм бишүү...
      150.129.140.114
      Мэдэгдсэн Хариулах
  • Ugi 2018-05-08 12:25:58
    Bi l lav ene hund itgej bna,chambai nyagt logictoi itgeltei huuliin hureend barimttai yarij bna le.iim shudarga huulichid olon boltugai
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-05-08 12:11:42
    Наад бусармаг үйлдлээ хаацайлж олны тархийг угаахаар энэ халзан духыг яриулж бг юм аа даа. Захиалгаар хийгдсөн бол захиалагчаа мэдэхгүй бн гэж бх уу. Ялтангууд ...
    66.181.160.40
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-08 08:57:44
    манай шүүх мөрдөгчид нээрээ нялх хүүхэдүүд байдаг юм байна даа. ЭБИ-*г шоронд хатааж өлсгөөд л хэрэг нь илрэх юм чинь дээ.
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 08:53:14
    Яллагдагч Булган салаавч өгөөд хаалга саваад гарахыг хараад нүдэндээ итгэсэнгүй, манай мөрдөн байцаагч нар үнэхээр өрөвдмөөр сул дорой юмаа, яаж хэрэг илрүүлэв?...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2018-05-08 08:43:05
    Асуулт Хариулт үзүүлэх зүйлсийг урьчилан илт бэлтгэсэн зохиомжит ярилцлага болж Яллагч тал ганцаараа өөрийгөө хамгаалахаар бүх хариултын найруулсан нэвтрүүлэг
    203.217.139.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 08:37:56
    Тэр Отгонбилэг нөхрийн хүүхэд Содбилэгийг байцаах хэрэгтэй.Амьд гэрч Булган аас яагаад мэдүүлэг авдаггүй юм болдоо
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
    • dd 2018-05-09 01:43:43
      bulgan hamsaatan ged shalgaj bga ged bhad gerch ged baihiin bulgan gemt heregten
      103.111.68.3
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-08 07:25:57
    Би хэрэг гарах шөнө жолоочийн ажлаар хот ороод маргааш гэртээ ирхэд сэргийлэх дуудаж шинжилгээ авч билээ тэр үед л над шиг юм орчихож магадгүй гэж айсаан
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 07:21:27
    Эрдэнэбат ажлаа мэддэг чамбай хүн байна л ээ. Ц.Нямдорж Отгонбилэгийн хамсаатан, гэр бүлээс ихээхэн хэмжээний мөнгө авч хэргийг хамгаалдаг болов уу. Илэрхий ......
    64.119.19.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа 2018-05-08 07:09:56
    Дахин шинээр шалгаж тэр хэлмэгдсэн хүмүүсийг сулла ар гэрийг нь амраа хулгачуудаа
    66.181.160.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-08 06:46:58
    Ene heregt guitsetgeh ajliin arga herrgsel geed heden yumi, Zahialagchtai holbootoi medee bdag yum bol nuutslana biz, uur yuu bdgiin bol
    66.181.189.62
    Мэдэгдсэн Хариулах