Зөрчлөө арилгаагүй автомашин худалдаа эрхлэгчдэд дахин мэдэгдэл хүргүүлэв
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт  зориулалтын бус ил задгай газарт автомашины худалдаа эрхэлж буй 101 газарт хяналт шалгалт явуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл шаардлага хүргүүлжээ.

НМХГ-ын дэд даргын ахалсан ажлын хэсэг өчигдөр зөрчлөө арилгаагүй ил задгай автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй газруудад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллалаа.

Тус шалгалтын үеэр автомашины зогсоол, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 3 хоногийн хугацаатай газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүллээ. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах саналыг нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн ажиллах юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Дээрх газраас өмнө нь мэдэгдэл хүргүүлж ажилласаны үр дүнд 51 газар зөрчлөө арилгасан байжээ. Харин зөрчлөө арилгаагүй 50  аж ахуй нэгж иргэдэд ийнхүү дахин мэдэгдэл хүргүүлж байгаа ажээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
         
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-08 07:01:36
    жаахан терийн албадлага хэрэгтэй байхаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах