Хөгжлийн банк нээлттэй ажлын байр зарлалаа
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлага, эх үүсвэрийн асуудал хариуцсан хуульчийн ажлын байранд ажиллахыг урьж байна. Үүнд:

Хөрөнгийн удирдлага, эх үүсвэрийн асуудал хариуцсан хуульч:

Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Банкинд эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлээрээ банкны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
     

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Анкет, материалыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:     b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /554/                              

Факс:              (976)-11-7013-0602

Бусдад түгээх
  • gplus