Өсвөрийн бөхчүүд ААШТ-ийг зорилоо

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцохоор өнөөдөр Ташкентийг зорьж байна.

Энэ удаагийн Азийн АШТ-ий хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жинд аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болох Дэлхийн өсвөр үеийн зуны III олимпийн их наадмыг эрх олгох юм. ДБНХ (UWW)-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин Аргентинд өрсөлдөнө. Тиймээс энэ жилийн Азийн АШТ-ий хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.