АТГ-ын удирдлагуудын асуудлыг УИХ мэднэ
АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад дараагийн дарга нарыг нь томилохоор улайрсан Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан УИХ-ын босгонд бүдэрч мэдэхээр болов.

Тодруулбал, ард иргэдээсээ санал авч “шалгарсан” хоёр эрхмийн нэрийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр эрх баригч намынхан түүний өргөн мэдүүлсэн хоёр хүний нэрийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэв. Яагаад гэвэл одооны дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад хууль зөрчиж, хоёр хүний нэрийг мэдүүлж байгаа нь буруу гэдгийг тодотгов.

Гэвч хэн нь хууль зөрчөөд байгаа нь бас эргэлзээтэй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас болохоор Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзээд байгаа бол АТГ-ынхан хугацаа дуусаагүй байгаа гэж удаа дараа мэдэгдсэн юм.

Тухайлбал, Х.Энхжаргалыг УИХ 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 7 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилсон байна.

Энэ 7 дугаар тогтоолд "Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн..." гэж байдаг аж. Тогтоолыг бүрэн эхээр харахыг хүсвэл http://www.legalinfo.mn/law/details/12047?lawid=12047 холбоосоор орж үзэж болох юм.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг ...УИХ 6 жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг.

Гэвч авлигачтай тэмцэхгүй байна гэсэн шалтгаанаар хүчээр авч хаях гээд байгаа нь илт учраас АТГ-ын даргын асуудал ацын шалаанд оржээ. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээндээ ард түмнээсээ тодруулсан нэрсийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин дэмжих эсэхийг УИХ мэднэ гэж хэлж байсан удаатай. Тэгвэл энэ удаад дэмжихгүй байхаар болов. Нөгөө талд асар их эрх ашгийн цаана АТГ-ын даргыг аваад хаячих гэсэн хүсэл сонирхол нуугдаж байна хэмээн олон нийт харж байгаа ч аль нь ялагч байхыг цаг хугацаа л харуулах үлдлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-05-11 07:36:47
    avilgaltai temtsex xuuli ix xatuu xuuli bn lee. mungu idex nuxee xiine shiitguulex nuxee xiiine yan yan xoorxiis xoorxiis
    202.179.24.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 07:24:23
    Энхжаргал одоо МАН болон Мэлгэрийн бүх муу муухай юмыг өмгөөлж, хамгаалж байна. МАН ч манаачаа хамгаалсаар байх нь. Үнэнд гүйцэгдэнэ дээ...
    64.119.19.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Оркудын Хаан 2018-05-08 06:59:14
    Женко хүн амьтан рекетлех гээд л улаарч байгаа биз!!!!!
    202.21.124.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.Эрдэнэбат  2018-05-08 06:39:03
    Хууль бус үйлдлээ зогсоогооч Баттулгаа
    66.181.160.15
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 06:29:31
    манынхан өөрсдийнхөнө заваан юмнууд илэрчих гээд байгаа болхоор байлгах санаатай байгаа биздээ ногоон энхболдоос эхлээд оймс гозогноно шүү
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-08 05:45:42
    AVILGACHIDIIGAA DEMJDEG IH HURAL TARSAN N DEEREE.
    106.68.17.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-08 05:14:29
    Ер нь бол соих нь зөв.Энхжаргал дарга өөрөө бараг ажлаа өгье гэж байгаа биздээ.Харин нам дамжсан луйврын бүлэглэл нь байлгах сонирхолтой байгаа биздэн
    112.72.14.38
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 03:47:41
    иргэд нэр дэвшуулсэн хоерыг танидаг мэддэг гэхэд би л лав итгэхгуй тэгээд бас еренхийлегч маань ч танихгуй гээд байхад санал асуулгаар олон санал авсан нь итгэл...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-08 03:37:39
    Mongold hezee huuli heregjij baisan ym ve?.ajlaa hiij chadahgui 60-n terbumtai sulbeetei nohoig shuud l soliochee....
    103.57.94.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-08 03:37:13
    Төр барьж байгаа 2 нам ингэж ядарч байхаар боксын тэмцээн зохион байгуулаад эр улсууд шиг үзэлцвэл дээр юм байна даа.Улс орон ард иргэдээ бодох юм даанч алга.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • галаа 2018-05-08 03:26:49
    энэ зи гөлчгий женког бүр мөсөн баллаж хаянаа, өөрийн толгойгүй эргүү одоо яая гэхэв
    103.229.123.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-08 03:20:38
    Энэ газрын дарга хэн байх нь их хамаатай нь төрд гарсан эрхмүүд их л лоосуутай байна гэж ойлгогдхоор
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах
  • баттулга 2018-05-08 03:01:52
    асар их сонирхол байнаа.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах