Д.Дамба-Очирын дараагийн алхам

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг томилсон байдаг.  Өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, таван дэд ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Харин Д.Дамба-Очир гишүүн өчигдөр УИХ-ын даргад Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс түр хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн өөрийн оронд ажлын хэсгийг ахлах хүнийг томилж өгөхийг хүсчээ.

Түүний энэ хүсэл  нь Оюутолгойн гэрээг шалгаж, Монголд ашигтай эсэхийг тогтоох хүсэлгүй гэдгийг нь давхар илтгэлээ.

Олон нийтийн дунд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол Оюутолгойн гэрээг луйвар болсон эсэхийг мэдэх юм. УИХ дахь энэ ажлын хэсгээс ард түмэн олон зүйл хүлээж байв. Гэтэл ажлын хэсэг ахлагчаасаа эхлээд Оюутолгойн гэрээг шалгахаас татгалзаж буй.

Уг нь Д.Дамба-Очир гишүүн саяхан л “Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ ажлын хэсэг мухарлана” хэмээн ярьж суусан. Гэвч ямар асуудал түүнийг ажлын хэсгээс татгалзахад хүргэв. Элдэв янзын дарамт шахалт байв уу.

Ямартаа ч тэр ийм алхам хийсэн нь УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаатай агаар нэг юм. Учир нь тэр ард түмний өмнө  хүлээсэн үүрэгтэй, үүргээ биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн.  Парламентад хоёр удаа сонгогдсон, туршлагатай улстөрчдийн тоонд багтана. Эрдэнэтийн олон мянган иргэний илтгэлийг хүлээж, энэ УИХ-д дахин сонгогдоод буй.  Гэсэн ч сонгогдсон тойрог төдийгүй, Монголын ард түмний эрх ашиг, үнэнийг мэдэх эрхээс тэр татгалзлаа.

Тэр УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, үнэн зөвийг хайх эрлийг хийж чадсангүй. Тэгэхээр магадгүй Д.Дамба-Очирын  дараагийн алхам нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах юм. Өчигдөр болсон МАН-ын намын бүлгийн хурлаар ажлын хэсгийн ахлагчтай холбоотой асуудлыг хэлэлцэн Д.Дамба-Очирын оронд томилох хүнийг ярилцжээ.

Ажлын хэсгийг энэ удаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлахаар болсон байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдлон ажиллаж байгаа. Эх орныхоо эрх ашгийн төлөө явах учиртай энэ ажлын хэсгээс нэг их зүйл хүлээх хэрэггүй гэдгийг мөн л Д.Дамба-Очирын “ухралт” давхар харуулж байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2018-05-09 11:18:58
    Tamiin zamaar ni ailgaa bz nootoi hund hariutslagatai ajil daatgaj bolohgui jishee ene bn
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Завиа цоолж байна!!! 2018-05-08 10:04:20
    ОТ-н гэрээ буруу болсон гэдэг маш хүчтэй PR явуулчихаад одоо заавал буруутгахгүй бол буцах замгүй болчихоод байгаа нь энэ л дээ!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигя 2018-05-08 05:31:41
    Энэ этгээд Эрдэнэтийн УБҮ-т л хэрэгтэй хэрэггүй юм шахаж цаахан хөрөнгөжсөн. Талийгаач Энэбиш-ийг хормойдож явж байж улс төрийн тогоонд орсон. Бачка нь дутна
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунчимэг 2018-05-08 04:48:49
    Энэ нөхөр бусдын гар хөл л хийдэг юм шиг байгаан зайлуул
    49.0.218.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-08 03:58:02
    өрөвдмөөр амьтан байгаа юм.
    64.119.27.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-08 03:22:11
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах
    • Найз чинь 2018-05-08 12:16:39
      Нэмж доод танхимын гишүүдийг тэжээх үү 3 сая хүнд 2 танхим байтугай 76 ихдэж байгаа биш үү 76 туслах 76 өрөө хөдөөгийн туслах төлөөлөгч гээд ямар их зардал вэ ...
      64.119.22.239
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-08 02:58:58
    Тамочир гэдэг нөхөр замаас мөнгө луйвардахаас өөр чадваргүй юм байна даа,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 02:48:54
    багадаа барилдаж явсан дамба очир чадаагуй юм бухнийг мэдэгч дур эсгэгч тэрбишдагва чадахгуй ээ харж л байгаарай эд нарт тоож оюутолгой шалгуулахгуй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах