Орон нутагт зугаалгаар явсан сурагчид осолдох шахжээ
Нийслэлийн Замын цагдаагийн газраас урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргасаар байгаа билээ. Орон нутагт хүний амь нас эрсдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон зам тээврийн ослууд ар араасаа гарсаар байна.

Өнгөрсөн ням гаригт л гэхэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй жолоочийн буруугаас болж олон хүүхэд зорчиж явсан автобус осолдох шахсан ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд байх “Гэгээ” гэх хүнсний дэлгүүрийн уулзварт эл осол гарсан бөгөөд БЮ улсын дугаартай “Дэгү” маркийн автобус “Норд бенз” маркийн ачааны том машинтай мөргөлджээ. Ослын улмаас автобусны жолооч гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Дээрх автобусанд 32 хүүхэд, 12 том хүн зорчиж явсан аж. Тэдний бие зүгээр, бүгд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзлэгт хамрагджээ.

Тиймээс замын цагдаагийн газраас урин дулаан цагт хонхны баяр тэмдэглэхээр хөдөө гадаа явахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан автомашинаар үйлчлүүлэхийг, мөн жолооч нарыг холын замд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулсаар байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-08 09:39:18
    Автобус нь төрийн өмчит компаных захирлын тушаалаар ажлын бус цагаар ажилд явуулсан одоо зөвхөн жолооч хохироод үлдэнэ. захирлыг яах вэ ТУЗ шийдвэрээ гарга
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-08 09:10:12
    муу сурлагатан байж бас баярлаж баахан архидах гэж явсан нь буруу. бүгдийг нь торгож дахин зугаалахаар морд уулахгүй болго.
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-08 07:01:57
    Ene zugaalgaar yavna gej mungu huraaj avtobus hulsulj demiirehee boliochee. Heden bor tugrug oloh gej uyn zugaalah hunii huuhdiin ami nas chuhal shu
    66.181.180.46
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 04:50:08
    багш нар үүнийг зохион байгуулдаг тэгээд асуудал гархаар хүүхдүүд өөрсдөө санаачилсан гээд л муридаг цэцэрлэгийн багш нар бас тийм эцэг эхчүүд ч бас буруутай
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Уншигч 2018-05-08 05:28:18
      Багш л юу гэнэ хүүхэд яг дагадаг эсэргүүцвэл ад үзнэ иим л бн. Хүүхдүүд рүүгээ бухна. Хэдэн эцэг эхтэй ниилж мөнгө татна багш нар дэндүү шуналтай
      66.181.183.169
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-08 04:07:09
    Аяллыг зохион байгуулагчид хамгийн түрүүнд хариуцлага хүлээвэл зохино. Жолоочийг хөлсөлж мөнгө хийх гэж явсан нь тэд, багш нь байсан ч тэр
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах