Сэм авгын бөхчүүд тивдээ ноёрхлоо

Чөлөөт бөхийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 3-6-нд Перугийн нийслэл Лимад боллоо. Чөлөөт бөхийн төрөлд 21 орны 167 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн 10 жингийн долоод нь АНУ долоо, гуравт нь Куба эрчүүд алтан медаль хүртэж, өөр оронд боломж олгосонгүй. Кубын Рейнерис Салас тав, Ливан Лопес дөрөв, АНУ-ын Жеймс Грин хоёр, үлдсэн нь тивдээ анх удаа түрүүлжээ.  Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын хүнд жингийн шилдэг бөх Аделине Грэй тивийнхээ аваргад анх удаа зодоглож аварга болжээ. 

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр АНУ-ын бөхчүүд 230 оноогоор тасархай тэргүүлж, Куба 130 оноогоор удаалж, Канад 123 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр мөн Сэм авгын бүсгүйчүүд 198 оноогоор өнгөлж, Канад 155, Куба 106 оноогоор удаалав.  

ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД:

57 кг: Рейнери Ортега (Куба), 61 кг: Жосеф Колон, 65 кг: Логан Стибер, 70 кг: Жеймс Грин (бүгд АНУ), 74 кг: Ливан Лопес Азкү (Куба), 79 кг: Марк Халл, 86 кг: Дэвид Тайлор, 92 кг: Бенжамин Провисор (бүгд АНУ) 97 кг: Рейнерис Салас (Куба), 125 кг: Ник Гвяздовски (АНУ) 
Эмэгтэйчүүдийн 50 кг: Уитни Кондер (АНУ), 53 кг: Сара Хилдбрандт, 55 кг: Бека Литерс, 55 кг: Алехандра Бонилла (Мексик), 59 кг: Андрибет Ривера (Пуэрто Рико), 62 кг: Ягелин Эсторнелл (Куба), 65 кг: Форрест Молинари (АНУ), 68 кг : Юдарис Санчес (Куба), 72 кг: Вероника Кеефе (Канад), 76 кг: Аделин Грэй (АНУ)

Эх сурвалж: Wrestling.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.