Шүүхийн өмнө хүчин мөхөстсөн төрийн байгууллага
Энэ сарын 3-ны өдөр Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшеөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг буулгах гэж шуугиан тарьж байсан. Тус барилгыг булгах болсон шалтгаан нь гэвэл ердөө л хуулийн дагуу ажилласан хэрэг. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барилга байгууламж барьж, хашаа хороо татсан бол яаралтай буулгах тушаалыг гаргасан. Сайдын энэхүү тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх ажил хийгдсэн юм. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас хүсэлт ирсний дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А\138 захирамж гаргаж газар албадан чөлөөлөх ажлыг эхлүүлсэн ч ийнхүү шүүхийн шийдвэрийн өмнө хүчин мөхөстлөө.

Тодруулбал, дээрх барилгыг бариулж буй иргэн Б.Дайчинхүү нь өнгөрсөн сард Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн гаргасан А/138 тоот захирамжийг хууль бус хэмээсэн байна. Ингээд шүүх өнгөрсөн сарын 25-ны өдөр Б.Дайчинхүүгийн гаргасан гомдлыг хэлэлцээд төрийн байгууллагын албан тоот захирамжийг хууль зөрчсен хэмээн үзэж барилгыг буулгах ажлыг зогсоожээ. Ямартай ч тус хэргийг шүүн хэлэлцсэн шүүгч Ц.Одмаа нь өөрийнх нь гаргасан энэхүү шүүхийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг энэ сарын 4-ний өдөр гаргасан захирамждаа дурджээ.

Тэгэхээр яам, дүүргийн Засаг дарга нар хуулийг хэрэгжүүлэхээр ажилласан байхад шүүх яагаад ийм шийдвэр гаргах болов гэдэг нь хачирхалтай. Шүүхийн тайлбарлаж буйгаар газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалттай. Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тус шүүхээс тайлбарлажээ. Түүнчлэн энэхүү шүүгчийн захирамжид ажил үүргээ гүйцэтгэсэн Засаг даргад Захиргааны хэрэг үүсгэж байгаагаа ч мэдэгджээ. Энэ мэтчилэн хууль бусаар газар авсан хүмүүст шүүх иймэрхүү байдлаар хандаад байвал төрийн ажил гацаж ямар ч дарга тушаал шийдвэр гаргахгүй байх нь дамжиггүй.

Энэ талаар Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн хэлэхдээ “Б.Дайчинхүү гэдэг иргэн ямар ч зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн гуравдугаар сард шөнө дөлөөр Зайсанд газар ухаад, карказ босгочихсон. Түүнд хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар бид ямар арга хэмжээ авах боломжтой байна бүгдийг нь аваад, сайдын тушаал гаргаад, төрөөс мөнгө гаргаад буулгуулахаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна хэмээн ярьсан ч тэд төрийн ажлыг зогсооход хүргэлээ.

Яг үнэндээ БОАЖ-ийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг буулгахаар болсон. Цаашид дүүргийн төрийн захиргааны байгууллага, яамдын зүгээс хууль бусаар газар эзэмшиж байгаа олон этгээдийн газрыг албадан чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэх үед шүүх энэ мэт захирамж гаргаж саад учруулсан шийдвэр гаргаад байвал төрийн ажил яаж урагшлах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
 

Иргэн Б.Дайчинхүү хөрөнгө оруулалт нэрээр яаж газар авсан бол


Нэгэнт шүүх ийм шийдвэр гаргаж байгаа бол төрийн байгууллагынхан өөр хоорондоо бичиг цаас шидэлцэж хөрөнгө мөнгө зарах нь ч илүүц болж байна гэсэн үг. Манай улсад цэцэрлэг, сургууль барья гэхээр газар олддоггүй мөртлөө иргэн Б.Дайчинхүүд эл газар яаж ийм хурдан олдов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Хэдийгээр тэрбээр 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийж тус газарт 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэхүү газар нь ямар журмаар олгогдсон бэ гэдгийг хуулийнхан шалгахад гэмгүй болов уу. Бас нэгэн анхаарал татсан зүйл нь гэвэл иргэн Б.Дайчинхүү энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийхдээ ”Өнгөрсөн намар надад нэг газрыг 1.5 тэрбум төгрөгөөр авах уу гэсэн санал ирсэнтэй холбоотой гэж би үзэж байгаа. Хэрвээ уг газрыг авбал газрын зөвшөөрөл зэрг бичиг цаасны асуудал шууд ногоон гэрэл”-ээр шүү гэсэн. Судлаад ирэхэд бараг хоёр тэрбум төгрөгийн херөнгө шаардлагатай болсон. Тиймээс би авч чадаагүй” хэмээх ноцтой мэдээллийг хэлсэн.

Тзгвэл эндээс харахад иргэн Б.Дайчинхүү өөрийн газраа яаж, ямар замаар 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж авав гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Эцэст нь хэлэхэд шүүхийн өмнө хүчин мөхөстсөн төрийн байгууллага өрөвдөлтэй байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Co 2018-05-09 08:46:32
    Bugdiig buulga
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2018-05-09 06:34:59
    Аль нэгнийх нь талд орох гэсэнгүй ээ, гэхдээ тусгай хамгаалалтай барилга барих ёсгүй юм бол яагаад эргэн тойронд нь битүү барилга байгаа юм бэ ???
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 07:16:07
    Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Эцсийн шийдвэрийг ШҮҮХ л гаргана. Харин ШҮҮХ шудрага байх ёстой
    202.179.31.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-08 07:10:08
    Одмаа шүүгч өөрийн үхлээр үхэхгүй болтугай.
    64.119.22.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-08 06:10:14
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-08 05:37:58
    Торийн эсрэг шийдвэр гаргадаг хэмжээгуй эрхтэй шуугч нарт хариуцлага тооцох хууль зуйн заалт байхгуйд асуудлын гол нь оршиж байгаа. Уунийг л шийд
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 04:46:22
    зөвшөөрөл өгөөгүй бол юу гэж ийм асуудал болхов дээ зөвшөөрөл өгчөөд барилгаа бариад эхэлхээр нь одоо буулгана гэдэг арайл бишээ ингэж болохгүй хохирлыг зөвшөөр...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 04:23:31
    Манай манлай гавьяат шүүгч дэнслэхдээ хулгайч,луйварчин, алуурчны талд тэднийг элгэндээ тэврэн бөөцийлөөд шудрага иргэн, улс эх орноо хохироож шийддэг юм даа ...
    103.57.94.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-08 04:11:27
    Төр нэг шийдвэр дээрээ 2 удаа эргэсэн бол шүүхийн өмнө хамраараа газар хатгаж л таараа. Өмнө өгсөн зөвшөөрөл яах гэж дараа нь цуцалдаг бнаа. Мөнгө авахл гэж биз...
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-08 02:54:04
    дайчинхууд энэ газрыг егсен нэг этгээд байж л байгаа боажя бол газрын наймаа ангийн болон модны хулгайн уур уурхай л даа одоогийн сайд нь засаж чадахгуй дээ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-08 02:01:31
    Шүүх бол үнэн худлыг дэнсэлдэг байгууллага байхаа болиод удаж байна. Хэн мөнгө төлнө түүнд үйлчилдэг баян шүүгч нар болсон 1 тэрбум долларын хадгаламжтай гээд.....
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зарчим! 2018-05-08 01:55:57
    Уул шугамандаа бол төрийн байгуллага нь шүүхийн өмнө "хүчин мөхөсдөж" байх ёстой юм л даа!!! Гэхдээ хуурамч биш, жинхэнэ шүүхийн өмнө шүү!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
    • тх 2018-05-08 02:49:43
      ямар ч хулгайч луйварчин алуурчин байлаа гэсэн шүүхийн шийдвэрээр л шийтгэх ёстой л доо ууг нь.
      203.91.112.150
      Мэдэгдсэн Хариулах