ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарынхан жагсана
Өнөөдөр болох үйл явдлууд...

08:30 цагт:  
"Монголын инновацийн 7 хоног-2018" арга хэмжээний хүрээнд "Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018" чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно.

09:00 цагт: Төрийн ордонд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: ЗТХЯ, УБТЗ, АТҮТ, "GS1 Mongolia", ММЗИХ, МТЗНХ-оос зохион байгуулж буй "Логистикийн долоо хоног-2018" арга хэмжээний хүрээнд "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг" сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг, уулзалт АТҮТ-ийн хурлын зааланд болно.

09:00 цагт: “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдийн сургалт семинарийн нээлт Монголын үндэсний олимпын хороонд болно.

09:00 цагт:  Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг МҮЭСТО-ны бага танхимд эхэлнэ.

10:00 цагт: Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  93 жилийн ойн хүрээнд  Д.Нацагдоржийн хөшөөнд хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

11:00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно.

11:00 цагт:  Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Моннис цамхгийн үүдэнд болно.

11:00 цагт:  Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11:30 цагт:  Монголын_хүүхдийн_ордонд “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” зөвлөгөөн болно.
 
12:00 цагт: “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал Анкор төв /Мобикомын Теди төвийн урд/ болно.

12:00 цагт:  Эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоохыг шаардсан жагсаал Драмын театрын гадна талбайд болно.

12:00 цагт:  Монголын улаан загалмай нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт болно.

14:00 цагт: Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт "Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулна. Уг судалгаанд Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг хамруулжээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-08 07:26:54
    Маш их дэмжиж байгаа.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах