Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолбор үүсэн байгуулагдсаны 40 жилийн энэ онд тохиож буй. Түүхт ойн босгон дээрээ “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд, үе үеийн бүлгийн удирдагчид, рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтыг UB паласын концертын их танхимд 05 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа дэмжсэн, Найрамдалдаа хайртай, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө харамгүй сэтгэлээ зориулсан олон урлаг соёлын алдартнуудтай 3 цаг гаран үргэлжилсэн гайхалтай тоглолт боллоо. 100 гаруй үе үеийн бүлгийн удирдагчид, 40 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцсон тус тоглолтын орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, хүүхдийн амрах орчинг сайжруулахад зориулагдах болно.