“Аврагчийн гараас -Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолбор нээлтээ хийнэ

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдийн дунд зохион байгуулж буй спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-нд Дорнод аймагт болно.

Тус тэмцээнд нийт 15 багийн 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Мөн энэ үеэр Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж байгаа “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болох юм.
 

Албан үүргээ гүйцэтгэж аваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээж буй тус хөшөө Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэнэ.

Түүнчлэн хөшөөг босгох хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд та сэтгэлийн хандиваа өргөх бол Хаан банкны 5422227096 тоот дансанд хандивыг хүлээж авч байна хэмээн Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.