Ерөнхий сайд малчин М.Ганзоригийнд зочлов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хүүхэд нь сургуульд суралцдаг аж.

Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хүлээн авчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсов.
 


Малчдын хувьд малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж байгааг Ерөнхий сайдад хэлж байв. Мөн цаашид бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгүй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байв.

Ерөнхий сайдын албан томилолт Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хийх өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.