Хөдөлмөр хамгааллын инженерээ “золигт гаргадаг” барилгын компани байх хэрэгтэй юу
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг удирдлага бол­гон ажилладаг барилгын ком­панийн хөдөлмөр хам­гааллын инженер хөл алдаж өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан.

Сүүлийн үед нийслэлд баригдаж буй ба­рилгын аж­лын явцад хүний амь нас эрсдэх асуудал улам олш­рох болсны тод жишээ энэ. Хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон иймэр­­хүү осолтой хол­бог­­­­­дуулан УИХ-ын дарга З.Энх­болд ажлын хэсэг бай­гуу­лан дараах захи­рамжийг гаргаж байсан би­лээ.

Тодруулбал, Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулиудыг шал­гах үүргийг нэр бүхий гишүүдэд өгч байсан ч энэ­хүү үүрэг даалгавар нэг их доривтой хэрэгжээгүйн улмаас барилгад гарах ослын тоо, хүний амь нас эрсдэх асуудал буурахгүй байна.

Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн лхагва гарагт Сүх­баатар дүүргийн VII хороо, ХI хороололд баригдаж буй 12 давхари орон сууцны барил­гаас хүн унаж, амиа алдсан.

Тодруулбал эл орон суу­цыг “Номин зэрэглээ” ХХК-ийн захиалгаар “Оршил конст­ракшн” ХХК барьж гүйцэтгэж байсан байна.

Энэ сарын 20-ны 11:00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд тус­­лан гүйцэтгэгчээр ажил­­­лаж байсан “Сувдан алт” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер Б амиа алдсан юм.

Ослын дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газ­раас шалгалт хийж “Оршил констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Зарим эх сурвалжийн мэ­дээлж буйгаар хөдөлмөр хамгааллын инженер аж­лын зааварчилгаа өгч байх явц­даа хөл алдсаны улмаас унасан гэнэ. Гэхдээ одоогоор талий­гаач Б-гийн ослын шалт­гааныг холбогдох алба­ныхан эцэслэн тогтоогүй байгаа учраас тун удахгүй хариу нь гарна гэж хэлж байсан юм.

Манай сур­валж­лах баг тус барилгын ком­панийн удирдлагуудтай уул­­­захыг хүс­сэн боловч үйл ажил­лагааг нь зогсоосон тул уулзах хүн олдоогүй юм. Бидний төдийлэн сайн мэддэггүй “Оршил конст­ракшн” ХХК 2003 онд үүс­гэн ба­йгуулагдаж 2007 оноос барилгын салбарт үйл ажил­лагаа явуулж эхэл­сэн багагүй туршлагатай ком­пани аж. Тус компанийн за­хирал М.Насантогтох олон нийтэд нэг их танигдаагүй ч бизнесийн хүрээнийхэнд аль хэдийн танил гэдгийг олон хүн хэлж байв.

Тус компани сүүлийн жилүүдэд барилгын сал­барт хүч үзэхдээ нэлээд олон төсөл хөтөлбөрүүд хэрэг­жүүлсэн аж.

Үүнээс бидний сайн мэдэх “Саруул хотхон” цогцолбор, “Саруул өргөө”, “Авто-Ойл” ХХК-ийн үйл­чилгээний хоёр давхар гэх мэт барилгуудыг барьсан туршлагатай гэж хэлж бо­лохоор үндэсний хэм­жээ­ний компани юм.

Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тус компанийн захирал ноён­тон хаагуур юу хийж явж байгаа нь хачиралтай. Талий­­гаачийг нас барсны дараа тус компанийн хур­ган дарга нар л байсан бо­лохоос эрх мэдэл бүхий нэг ч хүн хараг­даагүй гэдгийг эх сурвалжууд хэлэв. Бид талийгаачтай хамт ажил­ладаг хүмүүсийн хү­сэлтийн дагуу түүний тухай то­дорхой мэдээллийг энэ удаа ил гаргахыг хүссэнгүй. Учир нь тэд “Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд хэрэггүй байх” хэмээн цааргалж байсан юм.

Албан бус мэдээллээр манай улсад сүүлийн таван жилд 680 гаруй иргэн ба­рилгын ослоор гэмтэж бэртсэн гэх судалгаа байдаг. Тэгэхээр энэ тооны цаана хэдэн гэр бүл хэчнээн хүүхэд өнчирч үлдсэн бол. Товчхондоо эрэлтэд дө­рөөлж хүний амь на­сыг хумсын чинээ тоох­гүй бай­гаа барилгын компа­ниу­дын за­хирлуудыг хэдий болтол толгойг нь илэх вэ.

Юутай ч “Эрч хүчтэй ажиллаж, чанартай бүтээг­дэхүүнийг бий болго­но” гэх үгсийг эрхэм зорил­гоо болгосон “Оршил конст­ракшн” ХХК хөдөлмөр хам­гааллын инженерээрээ “туг тахичихлаа”.

Энэ хорвоогоос цаг бу­саар одсон талийгаач Б-гийн үхэл хэрхэн яаж ший­дэгд­сэнийг бид сурвалж­лан хүргэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ayush 2014-08-25 13:47:12
    Huwi hvn ajil dre her hariutslagatai anharal bolgoomjtoi ajjillah yostoin tod ilrel ene injener ooroo bhaa minii bodloor darga nar ni ymar chi una gd tawichihsan bish ajla sn hii osol endegdel bvv gargarai gd l tomilson blgvde ajliin hariutslaga gdg zvil
  • зочин 2014-08-25 13:27:33
    ТВ 8 ЁСТОЙ БУЗРЫН ТЕЛЕВИЗ ШҮҮ ДАНДАА ХАР МЭДЭЭЯВУУЛНА ӨӨРСДӨӨ БӨӨН ХАР ЭНЕРГИ ҮЗЭХ ЮМ Ч ОЛДДОГГҮЙ ДАМПУУРВАЛ ТААРНА ЭЗЭН НЬ ГЭЖ БӨӨН ХАР ЭНЕРГИ ХАР ЦАРАЙТАЙ ЮМ БАЙДАГ БАЙХАА
  • нараа 2014-08-25 13:24:33
    Ер нь л ихэнхдээ хувь хүн өөрөө л амь насаа хамгаалах нь чухал ш дээ Барилгын ажилчид ихэнхи нь архи уудаг компаний удирдлагын шаардлагыг биелүүлдэггүй маш хариуцлагагүй байдлаг нь осолд орох үндсэн шалтгаан болдог шүү дээ тэгээд л барилгын компани буруут
  • Zochin 2014-08-25 11:56:16
    Shalgadag gazar n shalgaad buruu zoviig n oloh blguidee
  • Zochin 2014-08-25 11:55:20
    Hul aldaj unasan bhoor tuhain kompani 1000 sergiileed bas hetsuu l blgui dee huvi hunii sonor seremj bas chuhal. Jil bur uchnoon olon barilgad osol garj olon hun altan amia aldaj bna zarim n ajil olgogchiin buruu zarim n huvi hunii seremjgui bdlaas geed o
  • Zochin 2014-08-25 11:47:41
    Um mani bad med hum
  • zochin 2014-08-25 07:39:41
    Ene TV8,Ugluunii sonin neg iim har medee olood bicheed baih yum.saindaa ch bish baihaa daa,Manaid ymiig ungursun hoino ni bish uridchilaad ilruuleh,zasuulah tegeed sergiileh taldaa anhaatch baigaasai.
  • zochin 2014-08-25 01:56:29
    haramsaltai gevch tuslan guitsetgegch geheer ene kompanii hun bish baina,uuruu hudulmur hamgaalalaa sain meddeg l hun baijdee huurhii,zolgui yvdal.