А.Мөнхболд: Монгол хүний нас, амьдралын мөчлөгт тохирсон хөгжлийн бодлого гаргана
“Зууны мэдээ” сонин салбар бүрийн тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, Логистикийн ухааны доктор,  /Ph.D/ ШУТИС–ийн дэд профессор А.Мөнхболдыг урилаа.

НИЙГМИЙН ХУВААГДСАН БҮТЦҮҮДЭЭ НЭГ ЗОРИЛГОД ЧИГЛҮҮЛЭХ БОДЛОГО ХАЯГДСАН

–Монгол Улсын түүх их сонин. Монголчууд нэгдэж байсан үедээ хүчирхэгжиж  байсан бол задарч явахдаа доройтсон.

 Харамсалтай нь нэгдэж нягтарч байсан үе  цөөхөн. Түүхээс харахад Монголыг хөгжүүлье гэсэн гадны ямар нэг хүч байдаггүй юм. Гадныханд Монгол хүн биш газар нутаг сонин. Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн нэгдэж хамтарч ажиллах вэ гэдэг асуудал. Өнгөрсөн 27 жилийн түүхэнд социализмын үед бий болсон нэгдэл, худалдааны сүлжээ, эдийн засгийн бүтцийг бүгдийг нь задалсан. Сүүлдээ дахиад цаашаа задрах боломжгүй болтлоо доройтож байна. Харин одоо эсрэгээрээ нэгдэж, хоршиж, хамтарч ажиллаж сурах зайлшгүй шаардлага үүслээ. Ингэж чадвал Монгол Улс хөгжих суурь нь болно. Хүүхэд, залуучууд төрөл бүрээр олон улсын тэмцээн уралдаанд түрүүлж оюун ухааны нөөц, чадвар өндөртэй байна. Тэгэхээр бидний сэргэх үе бол хүүхдүүд учраас тэдэнд улс орноо хөгжүүлэх суурийг нь зөв тавьж өгөх ёстой.

Бид Монгол Улсын хөгжлийн гурван тулгуурт бодлогыг боловсруулахаасаа өмнө дэлхий, бүс нутаг, хөрш орнуудын хөгжил хаашаа явж байгааг судалсан. Дэлхийн хөгжлийн агентлагууд 2050 онд хаана хүрэх юм гэдгийг тодорхойлчихсон.Тиймээс бид 2050 он гэхэд Монгол Улс юунд зорьсон байх юм гэдэг алсын харааг зөв тодорхойлохын тулд  2020 он хүртэлх гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, 2050 оны хүртэл хөгжих хөгжлийн суваргын суурь нь өргөн,бат бөх байж зорилго биелэх юм. Олон улсын байгууллагуудаас гаргадаг индексээр ДНБ, макро эдийн засгийн үзүүлэлт, ядуурал, боловсрол зэрэг нийгмийн үзүүлэлтийг шинжилж энэ суурин дээр юу хийж,  2020 он  хүртэл ямар ажил амжуулж чадах вэ гэдэг бодлогын анализ хийсэн. Эдийн засгийн нөөц бололцоо маш бага. Харин бага нөөцөөр аль болох ихийг хийх нь бодлогын суурь байх ёстой.

Нөгөө талаас 27 жилийн хугацаанд хоорондоо уялдаагүй 450-480 бодлогын баримт бичиг гаргасан байдаг. Хүчин төгөлдөр 162 бодлого байна. Өөрөөр хэлбэл, 162 толгойтой могойг аль болох нэгдмэл уялдаатай болгох буюу бодлогын хувьд нэгдмэл зорилготой болгох юм. Улс төрийн нам, баян хоосны ялгаа гээд хуваагдсан бүтцүүдээ нэг зорилго руу чиглүүлэх бодлого хаягдаад байна.

“ЗААВАЛ ХӨГЖИХ ӨРХ”, “ЗААВАЛ ДЭМЖИХ ӨРХ”-ҮҮДЭЭ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ

 –Миний хамгийн их айдаг зүйл бол хувь заяаны ядуурал буюу гуйлга гуйхын тулд гар, хөлөө тайруулдаг сэтгэхүйтэй болчих вий гэхээс айдаг. Харин 1990 оноос хойшхи ядуурал бол үүсмэл. Өнөөдөр захын Монгол хүнд амьдралаа сайжруулах  төсөл, төлөвлөгөө байгаа нь хамгийн том ололт. Энэ л Монголыг хөгжүүлэх цөм нь юм. Хөгжил хүн рүүгээ чиглэх ёстой. Хүнгүй хөгжил ярих юм бол гадныхан шиг Монгол хүн биш газар нутаг, байгалийн баялаг л сонин байх болно. Улсын эдийн засгийн өсөлтийн хүртээмж нь айл болгоны хаалгаар орсон байгаасай гэж хүссэн. Ингэхийн тулд иргэн бүрт мөнгө өгөх эдийн засгийн боломжгүй учраас зөв арга замаар өрх бүрт хэрхэн хүргэх вэ гэдгийг бодлогод суулгасан. Тухайлбал, Сэлэнгэ аймаг 100 мянган өрхтэйгээс ядуурал 29.6 буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг. Ойролцоогоор 10 мянган өрх, 30 гаруй мянган хүн ядуу байна. Монгол хүний онцлог нь ах дүүсэг. Тиймээс өрхөөс нэг хүнийг ажлын байртай болгоход өрхийн амьжиргаа дээшилнэ. Сэлэнгэ аймагт 8-10 мянган ажлын байрыг яаж зорилтот бүлэг рүү чиглүүлж бий болгох вэ гэхээр сум болгоноосоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжээ бүртгэж тэдэнд түүхий эд, тоног төхөөрөмж, газар, борлуулалт гээд юу хэрэгтэйг нь хүснэгтлээд ангилчих. Нөгөө талаас нэг суманд хэдэн ядуу өрх байгааг тодорхойлж учир шалтгаанаар нь бүлэглэнэ. Аж ахуйн нэгжээ дэмжээд тогтмол орлоготой болоод ирэхээр нь ажилгүй хүмүүсээ сургаад “нийлүүлчихнэ”. Ингэж байж орон нутаг, сумын түвшинд ядуурлыг байхгүй болгох боломж байна. Ханбогд суманд гэхэд ядуу өрхүүдээ “Заавал хөгжих өрх”, халамж зайлшгүй шаардлагатай бол “Заавал дэмжих өрх” гэж нэрлээд ажиллаад явбал мөнгө, цаг хугацаа их зарцуулахгүйгээр ядуурал, ажилгүйдлийг бууруулах боломжтой. Мөн Засгийн газрын хэмжээнд хэрэгжиж байгаа үр дүнгүй жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сан, төслүүдийг зөв зохион байгуулж шалтгаанаар нь ангилсан аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Орчин үеийн мэдээллийн технологийг суурилж Аж үйлдвэрийн IV хувьсгал гэсэн платформ үүсгээд 3400 орчим баялаг бүтээгч үйлдвэрүүдийг бүртгэсэн.Монголд байгаа 6000 үйлдвэрийг бүртгээд системд оруулчихвал тэднийг борлуулалтаар нь дэмжих буюу төрийн худалдан авалттай холбож өгөх юм. Оюутолгой зэрэг томоохон төсөл, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдтэй холбохоор судалгаа хийж байна. 2020 оноос өмнө Ажилгүйдэл, ядууралгүй сумыг зарлана. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүн бүрийг ядуурлаас гаргах юм. Тиймээс хүн бүрт хүрсэн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хийх хэрэгтэй.

Зөвхөн ажилгүйдэл ядуурал биш улс орон маань өр зээлнээс салж, дэлхий нийттэй хөл нийлүүлж алхахын тулд төрд байгаа боломж буюу Тавантолгойг зөв эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд Тавантолгойг дэмжсэн дэд бүтэц, эрчим хүч, хилийн боомтын асуудлыг цогцоор нь шийдэж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа босгож дэд бүтэц, хөдөө аж ахуйн төсөлд хөрөнгө оруулж илүүг нь экспортлогч орон болъё гэж зорьж байна. Аялал жуулчлалд иргэний агаарын тээврийг либералчлаад өдөрт Монголын дээгүүр өнгөрдөг 315-320 онгоц манайх дээр буугаад зорчигч, ачаа авахад тийз 50-аас доошгүй хувь хямдрах боломжтой. Үүний дүнд нэг сая жуулчин ирнэ. Харин жуулчдыг хүлээж авахад хувийн хэвшил бэлэн үү гэдэг асуудал гарч ирнэ. Ганцхан төр бүхнийг хийх биш төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр хөгжил тогтоно. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах НҮБ–ын зөвлөмжид хувийн хэвшлийн оролцоо 70 хувь, төр 30 хувь гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр манай улсад маш төвөгтэй. Тухайлбал, нэг яамны салбарын бодлогыг харахад хувийн хэвшлийн санаачлагыг тусгадаггүй. Яамны мэр­гэ­жилтнүүдийн саналаа биччихээд яамны бодлого гэдэг. Дэлхийн аль ч улсад яамны бодлого гэж байхгүй. Тухайн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, эрдэмтэн судлаач, тэр чиглэлээр сурч байгаа оюутан залуусын нийлбэр бол салбар буюу салбарын бодлого юм. Ингэхийн тулд Төр, хувийн хэвш­лийн түншлэл, Мэргэж­лийн холбоодын эрх­зүйн байдлын хууль боловсруулж, Концессын хуу­лийг шинэчлэн най­руулж, Компанийн нийг­мийн хариуцлагын бодлогыг батлах ажлыг хийхээр зорьж байна. Зургадугаар сарын 25-нд Баялаг бүтээгчдийн чуулган дээр төслийн эхний хувилбараа хэлэл­цүүлнэ.

 НАСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН ОЮУН УХААН, БИЕ ФИЗИОЛОГИЙН СТАНДАРТ НОРМЧЛОЛЫГ  ГАРГАЖ ТАВИХ ЁСТОЙ

 -Хөгжлийн тулгуурын нэг нь төр, нөгөөх нь олон тулгуурт эдийн засаг, гурав дахь нь хүн төвтэй нийгмийн асуудал байх юм. Боловсролтой, оюуны өндөр чадамжтай хүмүүс, байгалийн баялаг, хоёр том зах зээл байгаа мөртлөө Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ. Дутагдаж байгаа нь ерөөсөө л эв нэгдэл, хамтарч хорших ажиллах. Тиймээс ухаалаг бодлого гаргах ёстой. Хөгжлийн бодлогоо үе шаттайгаар овор багатай өртөг өндөртэй бүтээгдэхүүн рүү чиглүүлж чадвал Монгол хүний үнэлэмж дээшилж, дэлхийтэйгээ харьцаж чадна. Монгол хүн төрөхөөсөө авахуулаад насны үе шатаар яваад өтөл нас хүртэл буюу хүний амьдралын мөчлөгт тохирсон бодлогыг цэгцтэйгээр гаргаж тавих юм. Монгол хүн амьдралынхаа бүхий л цаг үед төрийн бодлогод байх ёстой. Ургийн үед нь физиологи оюун санааны хөгжилд нь анхаарах зэргээр насны онцлогт нь тохирсон оюун ухаан, бие физиологи талын стандарт нормчлолыг судалгаа шинжил­гээтэйгээр гаргаж тавих ёстой. Цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, ажил, тэтгэврийн насанд нь яаж хөгжүүлэх ёстойг бусад улс оронд программчилсан байдаг. Тэр шилдэг туршлагуудаас нутагшуулахад их мөнгө хэрэггүй, сэтгэл зөв зохион байгуулалт байхад л болно. Улс төр, нийгмийн түвшинд нэгнээ ойлгодог байхад хөгжинө. Нийгэмд асар их үгүйлэгдэж байгаа шударга ёсыг мэдээллийн технологи буюу цахим шилжилтээр хийж чадна. Засгийн газрын бүх түвшинд бүх мэдээллийг цахим үнэмлэхээр авдаг болно.  Технологи эрчтэй хөгжиж байгаа энэ үед үндэсний хэмжээнд хөгжлийн төлөө тэмүүлэх ёстой. Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлого legalinfo.mn дээр бий. Монгол хүн бүрийн толгойд хөгжлийн суварга үүсээсэй гэж хүсч байгаа. Монголчуудад ганц хэцүү зүйл байгаа нь нэгнийгээ үгүйсгэдэг. Хүлээн зөвшөөрөх дургүй. Цаг хугацаа бидний эсрэг явж байгаа учраас яаралтай нэг зорилгоор хамтарч ажиллах шаардлагатай.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-07 05:44:32
    За битгий шаагаад бай.Бид эхлээд боолын нийгэм ,Феодалын нийгмээсээ салах хэрэгтэй
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-07 03:49:02
    Айн?
    103.229.120.237
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2018-05-07 03:25:11
    ene met gadnii yum huulagch tsaasan buunuud ymarch amjilt olohgui ,harin ulsiin baahan mungu husah n bl unen!
    59.153.112.21
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-07 03:19:44
    хетелбер нэртэй цаас уйлдвэрлэснээр улс хегждег бол ч хегжихеер боллоо тогтвортой хегжил бусчилсэн хегжил цогц бодлого дунд хугацааны хетелбер бугд цаас
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-07 03:01:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Рү 2018-05-07 02:54:34
    амьдралын даатгал урт хугацаат хуримтлалын хөтөлбөр эрүүл мэндийн болон тэтгэврийн хувийн сайн дурын даатгалыг дэмжиж байж санаа чинь тогтвортой хэрэгжинэ шүү
    66.181.166.35
    Мэдэгдсэн Хариулах