“Ховд Шонхорууд” баг шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа

-ФИБА 3Х3 Хятадын Үшин хотноо болсон Дэлхийн гранпри тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт “Ховд Шонхорууд” баг шалгарлаа-


Эх орны баруун хязгаар Ховд аймгаар овоглосон “Ховд Шонхорууд” баг энэ жилийн мэргэжлийн гурав дахь гранпри тэмцээндээ амжилтай оролцож шагналт дөрөвдүгээр байрт оржээ.

Манай баг хэсэгтээ Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт Нови Сад болон эзэн орны баг болох Хятадын Хубэй багуудтай учраа тааран тоглосон юм. Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар гарч улмаар Наньжин гранпри тэмцээний дэд аваргууд болох Москва Инаномо багтай шөвгийн наймд учраа тааран 20:16-аар хожиж шилдэг 4-т үлдсэн.

Ингээд хагас шигшээд өнгөрсөн улирлын 2 их дуулга 3 гранпри тэмцээний аварга Сербийн алдарт Лиман багтай тоглож 20:14-өөр дийлдэж тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Харин тэмцээний гуравдугаарт эрэмбэтэй манай Улаанбаатар Гаруда баг тэмцээний С хэсэгт ОХУ багтай учраа таарч, оноо тоолж системээр хэсгээсээ гарч чадаагүй байна.

Манай баг тамирчид ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 19-20-нд мөн Хятадын Хуяан хотноо улирлын 4 дэх гранпри тэмцээндээ оролцох юм.

Г.Зул

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.